ҮЕРИЙН ДАЛАН ДЭЭР БАРЬСАН КОНТЕЙНЕРИЙГ АЛБАДАН НҮҮЛГЭЛЭЭ


Нийслэл хотод үерийн далангийн бүсэд 1000 гаруй айл амьдарч байна. Тэд өөрсдийгөө эрсдэлд оруулахаас гадна далан шуудууг бохирдуулж хогийн цэг болгодог. Иймээс Геодези, усны барилга байгууламжийн газар энэ сард "Үерийн далан эзэнтэй" аян эхлүүлээд байна. Аяны хүрээнд далан шуудууг цэвэрлэж, хориглосон бүсэд зөвшөөрөлгүй буусан газруудыг нүүлгэх юм байна.

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах хоёр контейнерийн эзэд үерийн далан дээр суурьшиж дахивар бүтээгдэхүүн авах үйлчилгээ үзүүлээд 10 гаруй жил болжээ. Үерийн далан сувгийн ойролцоо 10 метрт айл, болон ямар нэг үйлчилгээ обьект барих хориотой. Хуулийн дагуу тэдэнд шаардлага тавихад далан сувгийг цэвэрлэж, манадаг гэсэн тайлбар хэлсээр өдийг хүрсэн байна. Энэ бол хоёр контейнерийн асуудал биш. Үерийн далан дээр буусан 1000 гаруй айл эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаагийн жишээ юм. Тэдэнд шаардлага өгсөн ч хүлээж авдаггүйн дээр зөвшөөрөлгүй хашаагаа тэлж үерийн далантай тулгадаг байна. Тиймээс албаныхан тэднийг албадан нүүлгэлээ.

Улаанбаатар хотод 51 байршилд нийтдээ 140 километр урт үерийн далан суваг бий. Ихэнх нь 1980-1990 оны хооронд баригдсан. Тэдгээрийн 70 орчим хувь нь эвдэрч шаардлага хангахгүй болжээ. Нийслэлийн төсөвт жил бүр далан цэвэрлэх хөрөнгө төсөвлөдөг ч шинээр барих, шинэчлэн засварлах ажилд хөрөнгө мөнгө төсөвлөдөггүй гэнэ.

Шар ус, хур борооны үерээс илүү 99 хувийн тунадас буулгадаг аж. 100 жилийн давтамжтай тохиодог нэг хувийн ханамжтай үер болоход эрсдэлийн үед бэлэн байх шаардлагатайг мэргэжилтнүүд санууллаа. Хэрэв ийм үер болвол бүх үерийн далан шуудуу дүүрч, хот бүхэлдээ усанд автахаар нөхцөл байдалтай байна. Ус цаг уур орчны шинжилгээний газрын судлаачид нэг хувийн ханамжтай үер тун удахгүй болно гэсэн таамгийг дэвшүүлж, энэ талаар анхааруулсаар байгаа юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 6 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 23 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29