Д.ЦОГТБААТАР: ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ ОРОСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ УРЬЖ БАЙНА


Москва /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-17-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавровын урилгаар Москва хотноо ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд энэ сарын 16-ны өдөр ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагаа, 2016 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол, Оросын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн бодит хэрэгжилт болон бүс нутаг, олон улсад тулгамдаад буй асуудлыг хөндөн ярилцлаа.
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд С.В.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баяр хүргээд Москва хотод тавтай морилохыг хүсэв.
Тэрбээр "Бид байнгын харилцаа холбоотой байдаг нь манай хоёр улс стратегийн чухал түншлэгчид болохыг харуулж байна. Монгол Улс бол ОХУ-ын гадаад харилцааны нэгэн чухал чиглэл. Өнгөрөгч оны 8, 9 дүгээр сард хоёр орны төрийн тэргүүн уулзаж бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн. Саяхан хоёр улсын Аюулгүй байдлын зөвлөлийн албаны хүмүүс батлан хамгаалах, зам тээвэр, эрчим хүч, эдийн засаг, хөдөө аж ахуй, гадаад харилцааны чиглэлээр зөвлөлдсөн. Энэ оны 2 дугаар сард Монгол-Оросын худалдаа- эдийн засаг, шинжлэх ухаан- техникийн Засгийн газар хоорондын хуралдаан болсон нь хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан. Ирэх жил бидний найрамдалт, ах дүүсийн харилцааны илрэл болсон Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ой тохиож буйг бид мартаагүй. 2016 онд Улаанбаатар хотноо хийсэн миний ажлын айлчлалаар хоёр орны Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр баталсан. Тэдгээр гэрээ хэлэлцээрүүд бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж буйг дүгнэх сайхан завшаан өнөөдөр тохиолоо" хэмээв.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай өргөжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, ОХУ Монгол Улсын хувьд стратегийн томоохон түншлэгчийн нэг болохыг тэмдэглэв.
"Энэхүү айлчлалаар ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хөндөн ярилцаж, шийднэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс, ОХУ зөвхөн хоёр талт гэлтгүй олон талт хамтын ажиллагаанд ч бие биедээ дэмжлэг үзүүлж, сайн ойлголцдог. 2017 онд Монгол- Оросын худалдааны эргэлт 30 гаруй хувиар нэмэгдсэн. ОХУ-д монголын олон оюутан сурч буй нь цаашдаа ч манай хоёр орны харилцаа идэвхтэй өрнөхийн илрэл. Оросын бизнесийн салбарынхны хувьд Монгол бол хэзээний танил зах зээл. Ялангуяа эрчим хүч, дэд бүтэц төдийгүй бусад салбаруудад Оросын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг урьж байна. Сүүлийн жилүүдэд Орос Хятадын худалдааны эргэлт хурдацтай өсөн нэмэгдэж 200 тэрбум долларт хүрэх нь тодорхой боллоо. Монгол Улс энэ том эргэлтийн транзит зам дээр буй учир энэхүү том эдийн засаг, худалдаа харилцааны нэг хэсэг болохыг зорьж байна" хэмээгээд хоёр улсын иргэд визгүй зорчдог болсноор аялал жуулчлал, бизнесийн аялал жуулчлал хөгжих таатай нөхцөл бүрдсэнийг онцоллоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 6 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29