ЭНЭТХЭГ БОЛОН НИДЕРЛАНД УЛСААС БҮРТГЭЛГҮЙ ЭМ, БИОЛОГИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ОРУУЛЖ ИРЖЭЭ


Гаалийн бүсээр импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүнд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр НМХГ-аас танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс гүний хяналтын бүсээр мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, импорт, экспортын бүх төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн эм урвалж болон химийн хорт, аюултай бодисын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааныхаа үндсэн зорилтын хүрээнд Улаанбаатар хотын 13 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн 3166 аж ахуйн нэгжийн 129379.5 тн, 448.961 ширхэг түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт тавьж, 33 зөрчил илрүүлэн 38 сая төгрөгийн шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.

Эрүүл ахуй, хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр давхардсан тоогоор 1652 аж ахуйн нэгжийн боловсруулсан хүнс, мал эмнэлгийн хяналтын чиглэлээр 396 аж ахуйн нэгжийн түүхий эд, бүтээгдэхүүн, ургамлын хорио цээрийн хяналтын чиглэлээр 664 аж ахуйн нэгжийн ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, байгаль орчны хяналтын чиглэлээр 156 аж ахуйн нэгжийн химийн хорт болон аюултай бодис, эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр 298 аж ахуйн нэгжийн эм биобэлдмэл, лабораторийн эм урвалж бодис, эмнэлгийн хэрэгсэлд байнгын хяналт шалгалт хийж дараах зөрчлийг илрүүлэн арилгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн. Үүнд:
"АБТЕМА" дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНЭУ-аас импортлосон 2 нэр төрлийн, нийт 105.693.342 төгрөгийн эм нь Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактерлогийн шинжилгээнд хамруулахад эерэг сорьц илэрсэн.
"Туушин" дахь гүний гаалийн хяналтын бүсээр Нидерланд улсаас импортлосон 1 нэрийн, 17.530.000 төгрөгийн эм нь Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактерлогийн шинжилгээнд хамруулахад эерэг сорьц илэрсэн.

"Монгол шуудан" дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНЭУ-аас тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй 4 нэрийн, 376.000 төгрөгийн эм, Нидерланд улсаас манайд бүртгэлгүй 6 нэрийн 14,6 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн, Итали улсаас импортын лицензгүй, МУ-д бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, мөн Польш улсаас Монголд бүртгэлгүй 7 нэрийн 1,93 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн импортолсон тус тус импортолсон байна. Түүнчлэн "Интердисежн" дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас 9 нэрийн, 12.972.300 төгрөгийн эмийг тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм импортложээ.

Дээрх зөрчлүүд нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 6 дүгаар зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөн тул илэрсэн зөрчилтэй холбогдуулан нийт 16 нэрийн, 136.571.642төгрөгийн эмийг улсын /ахлах/ байцаагчийн актаар хураан авч, Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийллээ. Мөн түүнчлэн бүртгэлгүй эм, бүтээгдэхүүнийг устгалд оруулж, улсын байцаагчийн дүгнэлтээр торгууль ногдуулжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 6 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 23 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29