Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр Гашуунсухайт-Ганцмодны боомтод нүүрс тээврийн автомашин шатаж нэг хүн амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 24-47 АЧ улсын дугаар бүхий нүүрс тээврийн том оврын чиргүүлтэй автомашин шатаж, машиныг жолоодож явсан жолооч нас барсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач нь Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг жижиг Таван толгой буюу "Ажнай" Д.Бат-Эрдэнийн компанийн нүүрсийг зөөж борлуулдаг "Inner Mongolia Zi Tuo International Trade" компанийн ажилтан байсан ба ажлаа хийж яваад ийнхүү харамсалтайгаар амь насаа алджээ. Дээрх хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ба гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна