ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН ЯВЦ 30 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон холбогдох албаны хүмүүс Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаж байна. Газар тариалангийн гол бүс нутаг болох дээрх аймгуудад тариалалтын явц ямар байгаа болон салбарын хөгжилд тулгамдаж байгаа асуудлуудыг газар дээр нь судалж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дархан-Уул аймгийн хувьд энэ онд аймгийн хэмжээгээр 15334 га-д үр тариа, 896 га-д төмс,1547 га-д хүнсний ногоо, 4500 га-д тосны ургамал, нийтдээ 22277 га-д тариалалт хийж, 14720.7 тонн буудай, 8601 тонн төмс, 14000 тонн хүнсний ногоо, 1350 тонн тосны ургамал тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн. Тариалалтын ажил 5 дугаар сарын 02-нд эхэлж өнөөдрийн байдлаар тариалалт 32.4хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

ХХААХҮ-ийн сайд Батзоригийн мэдээлснээр, "Аймгийн хэмжээнд хаврын тариалалтад нийтдээ 1.1 мянган тонн буудайн үр 161.1 тонн шатахуун, 408 тонн бордоо шаардагдах тооцоо гарсан. Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30 хувийн, шатахууныг 50 хувийн, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай төлбөртэйгөөр олгохоор шийдвэрлэсний дагуу өнөөдрийн байдлаар 10 аж ахуйн нэгж, 2 иргэнд 188.9 сая.төгрөгний үнэ бүхий 331.5 тонн буудайн үр, 22 аж ахуйн нэгж иргэнд 202.9 сая.төгрөгний 112.4 тонн шатахууныг ТЭДС-ийн хөтөл салбартай гэрээ байгуулан олгосон.

Хяналт шинжилгээнд хамрагдсан 3269.1 тонн улаан буудайн үрнээс 2109.5 тонн буюу 64.5 хувь, хүнсний ногооны үрний 956.5 кг үрнээс 431.5 кг буюу 45.1 хувь, 205 тонн төмсний үрийн 100 хувь нь тарих үрийн стандартын шаардлага хангасан үрээр тариалалтын ажлыг явуулж байгаа юм байна.

Сэлэнгэ аймгийн хувьд энэ онд нийт 185,9 мянган га талбайд тариалалт хийхээс үр тариа 140,9 мянган га, тэжээлийн ургамал 9,8 мянган га, тосны ургамал 35,2 мянган га, төмс, 2874 га, хүнсний ногоо 2329 га-д тариалалт хийхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар улаанбуудай 34,1 мянган га, тэжээлийн ургамал 9,8 мянган га, тосны ургамал 35,1 мянган га, хүнсний ногоо 584 га, төмс 568 га-д тус тус тариалалт хийж, тариалалтын явц 24,2 хувьтай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 6 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 23 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29