МОНГОЛ ЭРДЭМТДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ СУВАГ НЭЭГДЛЭЭ


ШУТСангийн урилгаар Олон улсын найрамдлын зөвлөлийн Монгол-Японы соёл, эдийн засгийн солилцооны нийгэмлэгийн тэргүүн Наохико Ито тэргүүтэй Японы тэргүүлэгч компаниудын удирдлагууд өчигдөр тус санд зочиллоо.

ШУТСан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд шинжлэх ухааныг дэмжих Японы JSPS нийгэмлэгийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын орлогч дарга Акико Фукита, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такуо Кидокоро нартай уулзаж Японтой хамтран ажиллах эхлэлээ тавьсан бол энэ удаагийн уулзалтаар тус улсад Монголын эрдэмтэн судлаачдын хэрэгжүүлсэн төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, гадаад зах зээлд гаргах гарц, боломжийг судлахад хамтран ажиллахаар дэлхийд үйлдвэрлэлээрээ танигдсан Японы толгой бизнесийн салбарын удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.

Энэ удаагийн уулзалтаар шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадваржуулж, хоёр орны эрдэмтдийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Японы санхүүжилттэй тэтгэлэгт эрдэмтдээ хамруулах, шинжлэх ухаан, боловсролын салбар дахь гадаад хамтын ажиллагаанаас гадна Монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, технологи дамжуулах, гадаад борлуулалтын суваг нээх зэрэг чухал сэдвийг хөндсөн юм.

Тиймээс Японы төлөөлөгчдийг "Эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-тай танилцуулсан ба япончууд үзэсгэлэнд тавигдсан эко бүтээгдэхүүнээс Японы зах зээлд нэвтрэх боломжтой гэж үзсэн 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг онцлон нэрлэсэн ба эдгээр бүтээгдэхүүний дээжийг Япон доо танилцуулахаар болов.

Түүнчлэн өмнөх уулзалтаар гаргасан ШУТСангийн захирал Д.Энхжаргалын хүсэлтийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такуо Кидокоро хүлээн авсан тул манай ШУТСангийн орон тооны бус зөвлөхөөр ажиллах болсныг арга хэмжээн дээр албан ёсоор мэдэгдлээ.

Ноён Такуо Кидокоро Монгол-Японы хамтын ажиллагааг маш ихээр дэмжиж, зүрх сэтгэлээ зориулан ажилладаг бөгөөд түүний санаачилсан "1000 инженер", "Япон-Монголын эдийн засаг хамтын ажиллагаа" төсөл өнөөдрийг хүртэл үргэлжлэн хэрэгжиж байгааг дурдаж болно.

ШУТСан Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолоор батлагдсан "Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого"-ын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх талаар нэлээдгүй ажил хийж байгаагийн нэг нь өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа юм.

Олон улсын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний ажилтан, залуу судлаачдыг мэргэшүүлэх, давтан сургах зэргээр хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, ялангуяа Монгол брэндийг Японд нутагшуулах, олон улсын зах зээлд гаргаж Монгол эрдэмтдийнхээ бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт хийхэд нээлттэй болгоход энэхүү 2 талт уулзалт ач холбогдлоо өгнө хэмээн төлөөлөгчид дүгнэлээ.


"List of Members of The FEC Delegation to Mongolia from 14th to 18th May 2018" Tuesday, May 15, 2018 арга хэмжээний хүрээнд ШУТСан дээр хүрэлцэн ирсэн Япон Улсын төлөөлөгчид:

1.Leader, Mr. Naohiko Ito, "Vice Chairman of FEC, Chairman of FEC Japan-Mongolia Cultural and Economic Exchange Committee, Honorary Senior Adviser of Japan Freight Railway Co., Ltd"

2. Sub-Leader, Mr. Takuo Kidokoro, "Advisor of FEC Japan-Mongolia Cultural and Economic Exchange Committee. Designated Professor, Nagoya University, Former Ambassador to Mongolia"

3. Member, Mr.Hiroyuki Takamizawa, Executive Officer, Senior General Manager, International Business Headquarter,SENKO CO.,LTD.

4. Member, Mr. Shuichi Iinuma, CEO, IP Partners, Co., Ltd.

5. Member, Mr. Toru Naono, Group General Manager, Global Forwarding & Development Div, NIPPON EXPRESS CO.,LTD.

6. Member, Mr. Eiki Shigeta, President & Founder, JETconnect co.,ltd

7. Member, Mr. Yoshimi Shirasu, Chief Executive Officer, FUJI SHINKOU CO.,LTD.

8. Attendant, Mr. Satoshi Matsuzawa, Manager, Planning & Operation Department, The International Friendship Exchange Council (FEC)


Эх сурвалж: БСШУСЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 6 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29