МҮБХ-НООС ИХ ЭЕИЙГ ХУРАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ТОГТООЛ ГАРГАЛАА


МҮБХ-ноос Тэргүүлэгчдийн тогтоол гаргажээ. Тогтоолд энэ сарын 18-нд хуралдах байсан Их Эе хуралдах боломжгүй болсон, мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд байгуулагдсан ажлын хэсгийг шинэчлэн байгуулах, Цэцдийн зөвлөлийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан хуралдахыг даалгасан байна.

МҮБХ-ны Их Эеийн хурал энэ сарын 18-нд хуралдах байсан ч Ажлын хэсгийн ахлагч Х.Баянмөнх сүүлийн 20 жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэх, допингийн хууль бус шантаажны бизнесийг "Аварга" дээд сургуулийн захирал, багш, хүргэний сүлжээ болгосон. Тиймээс уг этгээдүүдэд энэ эрхийг өгөхгүй, сонгон шалгаруулалт явуулах хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийг Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар хүлээн авахгүй гэснээс маргаан дэгдэж, үл ойлголцол үүсэн Их Эеийн хурал хуралдах боломжгүй болоод байгаа юм.

Харин ажлын хэсгийг шинэчлэн байгуулах болсон нь Ц.Магалжаваас болжээ. Учир нь ажлын хэсэгт багтсан Ц.Магалжав нь ажлын хэсгийг хуралдах боломжоор хангахгүй, элдэв шалтаг тоочин хурлыг хойшлуулан, эсвэл хуралд орж ирэхээрээ янз бүрийн юм ярин хурлыг үймүүлж байгаа гэнэ. Түүгээр ч үл барам хурлаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад өөрийгөө МҮБХ-ны тэргүүн болсон хэмээн бөх, бөх сонирхогч ард түмэнд худал ташаа мэдээлэл түгээгээд байгаа аж. Тиймээс ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай тогтоолд дурджээ. Ингээд МҮБХ-ны Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 6 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29