​ДОРНОД АЙМАГ НАЯН МЯНГА ДАХЬ ИРГЭНДЭЭ БАТЛАМЖ ДУРСГАЖЭЭ


Дорнод аймгийн Наян мянга дахь иргэн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 09 цаг 12 минутад мэндэлж, Дорнодчуудад баяр нэмсэн. Өчигдөр Сэргэлэн сумын 2-р багт нутаглах залуу малчин Б.Мягмарынд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Сэргэлэн сумаас сонгогдсон төлөөлөгч Л.Түвдэнням, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын хамтаар очиж, бяцхан иргэндээ батламж дурсган, мөнгөн хадгаламж, бэлэг дурсгалын зүйлс гардууллаа. Наян мянга дахь иргэндээ зориулан бүтээлгэсэн Дорнод нутгийн бахархал мандаж буй наран, голдоо гурван үеийг билэгдсэн дүрслэлтэй, хоёр талаараа өсөж үржихийн билэгдэл тариан түрүү бүхий цор ганц дурсгал, батламжийг залуу гэр бүлд дурсгаж, мөн хүүгийн ирээдүйд зориулан 8,0 сая төгрөгийн хадгаламж нээлгэн өгчээ. Залуу гэр бүлийн 3 дахь хүү дээрээ хоёр ахтай бөгөөд Дархан бэр хэмээх алдрыг ээждээ авчирсан. Будаанд шигшсэн нэрнээсДарханбат гэдэг нэр сонгогдсон нь давхар давхрыг билэгдсэн тохиол гэлтэй. Сэргэлэн сум 2018 оныг "Хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарласан бөгөөд Наян мянга дахь иргэн тус сумаас төрсөнд Сэргэлэнчүүд машид бэлэгшээж байгааг сумын Засаг дарга Н.Гүррагчаа онцлов. Наян мянга дахь иргэнтэй нэг өдөр мэндэлсэн дөрвөн үе чацуутны нэг нь мөн Сэргэлэн сум, хоёр нь Баяндун сум, нөгөө нь Хэрлэн сумын харьяат бөгөөд үе чацуутнуудад мөн батламж, бэлэг дурсгал, тус бүр 800,000 төгрөгийн хадгаламж гардуулах юм байна. Хэрлэн сумын 10-р баг Б.Цогт-Эрдэнийн гэр бүлд мэндэлсэн үе чацуутанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл хадгаламж, бэлэг дурсгал, батламжийг гардууллаа. Мөн залуу гэр бүлд мэндэлсэн охин хоёр эгчтэй, айлын гурав дахь охин ажээ. Сонирхуулахад, Наян мянга дахь иргэн мэндэлсэн өдөр нийт 5 хүүхэд төрсөн бөгөөд хоёр нь айлын 2 дахь, гурав нь айлын 3 дахь хүүхэд болжээ. Мөн бүгдээрээ залуу гэр бүл, залуу ээжүүд байсан ба нэг нь Хэрлэн сум, хоёр нь Баяндун сум, хоёр нь Сэргэлэн суманд амьдардаг байна. Харин Наян мянга дахь иргэн тухайн өдрийн 3 дахь төрөлт, 2018 оны 700 дахь хүүхэд, айлын 3 дахь хүү зэрэг олон алдрыг хүртсэн бол сүүлийн үе чацуутан охин, айлын 3 дахь охин болон мэндэлжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 8 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 12 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 12 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 12 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 12 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 14 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 15 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02