​ГАДААД ПАСПОРТОО УРТ ХУГАЦААГААР СУНГУУЛСАН 381 МЯНГАН ИРГЭН БАЙНА


Сүүлийн хоёр өдөр гадаад паспорттой холбоотой мэдээлэл иргэдийг их бухимдуулж байна. Учир нь 2022 он хүртэл сунгасан сунгалттай паспортоор үйлчлэхгүй, дахин паспорт шинээр авах ёстой гэсэн ГХЯ-ны мэдээлэлд цухалдах нь аргагүй юм.Байн байн солиулж, шинээ авч чадах боломжгүй гэсэн иргэд анхнаасаа урт хугацааны сунгалт хийлгүүлсэн байдаг. Гэтэл ийм паспортоор үйлчлэхгүй гэх. Өнөөдрийн байдлаар гадаад паспортоо урт хугацаагаар сунгасан 381 мянган иргэн байна. Өнгөрсөн жил хугацаагаа сунгасан учраас 2022 онд дуусахаар байгаа юм. Үүнийг тооцож үзвэл жилд 75 мянган хүн шинэ паспорт авах тооцоо байна. Тэгвэл тэд яах вэ, дахин шинэ паспорт авах уу. Энэ аргыг мөнгө угаах башир арга ч гэж хардаж эхэллээ.ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайханы ярьснаар "Гол яригдаж буй асуудал нь паспорт сунгалттай холбоотой. Өмнө нь бид 1-5 жилээр хоёр удаа сунгах эрхтэй паспорт олгож байсан. Техник, технологи хөгжсөн аль ч улсын хил гаалиар нэвтрэхэд гадаад паспортны нэгдүгээр хуудсыг уншуулдаг. Гэтэл өмнө нь хэрэглэж байсан паспортны зургадугаар хуудсан дээрх тамга, гарын үсэг бүхий сунгалтыг тус программ уншигддаггүй. Иймээс тухайн улсын хил гаалийн автомат системд Монгол Улсын иргэний гадаад паспортны нэгдүгээр хуудсан дээр тэмдэглэсэн хугацаа нь гардаг. Үүнээс болоод "хугацаа нь дууссан байна" гэх асуудал үүсч байгаа юм. Ер нь олон улсын иргэний нисэхийн байгууллагаас баталсан стандартыг баримталбал, 2010 оноос өмнө манайх шиг гар аргаар уншигддаг, хуучин паспортыг хэрэглэхгүй байх ёстой. Хуучин паспортыг хэрэглээнээс гаргах асуудлыг 2015 оноос хойш ярьж байна" гэжээ.Дашрамд дуулгахад, сүүлийн таван жилийн статистикийг харвал жилд 100 мянга гаруй хүний гадаад паспортыг сунгасан байдаг. Өнөөдрийн байдлаар паспортны хугацаа нь дууссан иргэдэд мөн адил шинэ паспорт гаргах шаардлага гарсан учир холбогдох газар ачаалалтай ажиллаж байна. Зургаан төв, дөрвөн нэгдсэн үйлчилгээний төвд өдөрт 1300 орчим хүн хандаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 6 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29