Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллом вирус (HPV) буюу хөхөнцөр вирусийн эсрэг вакцинжуулалтын асуудал сүүлийн үед эрчимтэй яригдаж байна. Учир нь умайн хүзүүний хорт хавдар нь Монголд зонхилон тохиолдох хорт хавдрын эрсдэлээр хоёрт бичигдэж байгаа юм. Тодруулбал, уг хавдраар жилд 400 эмэгтэй оношлогдож, 160 эмэгтэй нас барж байгаа юм. Хөхөнцөр вирус нь бэлгийн замаар дамжих бөгөөд эрэгтэй хүнд өвчлөлгүйгээр, тээгч байдлаар халдварладаг бол эмэгтэй хүн өвчилдөг ажээ. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хоёр арга бий. Нэг арга нь бэлгийн замаар дамжих уг өвчний эрсдэлээс өөрийгөө хамгаалж аюулгүй бэлгийн харьцааг сонгох, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах, нөгөө арга нь уг өвчинг үүсгэгч вирусийн эсрэг вакцинд хамрагдах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна