​ЭНЭ ЖИЛДЭЭ БАГТАЖ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ҮНЭРИЙГ ДАРЖ ЧАДАХГҮЙ


Төв цэвэрлэх байгууламж элэгдэж хорогдон, ачааллаа дийлэхээ болиод удаж байна. Хаврын хаварт нийслэлчүүдийн "толгойн өвчин" болсон цэвэрлэх байгууламжийн үнэр энэ зун ч үнэртэх нь. Угтаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тамгаа авсныхаа дараа сүр дуулиантайгаар нэгэн мэдэгдэл хийж, шинэ Төв цэвэрлэх байгууламжийг нэн яаралтай барина хэмээн мэдэгдэж, нийслэлчүүдийг энэ жил үнэрээс гаргах үүргийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосон юм. Үүнд нь итгэсэн нийслэлчүүд энэ зун үнэргүй хотод амьдарна гэсэн итгэл нь хэдэн өдрийн өмнө замхрав. Учир нь өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн "нөгөө" танил эхүүн үнэр хамар цоргиж эхэлсэн. Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрийг багасгахын тулд салбар яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ус сувгийн удирдах газраас өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн тодорхой ажлуудыг хийж эхлүүлжээ. Тухайлбал, лагийг үнэргүйжүүлэх зорилгоор нийт 35 картад үнэр арилгагч ялзмагийн хүчлийн бэлдмэлийн уусмалаар шүрших ажлыг хийж байна. Түүнчлэн агааржуулалтын диффузерийг бүрэн шинэчлэн сольж, аэротехникийн бетон хийцийг хэсэгчлэн буулгаж шинээр бетон цутгаж ус тусгаарлалт хийх засварын ажил хийгдэж байлаа. Тус бетон хийцэд 1986 оноос хойш өнөө хэр засвар хийгээгүй аж. Засварын ажил ирэх аравдугаар сард дуусна гэдгийг холбогдох мэргэжилтэн онцоллоо. Мөн өдөр тутам шинээр гарч буй лагийг халдваргүйжүүлэх зорилгоор Герман улсын хэт авиан төхөөрөмж суурилуулжээ. Тус төхөөрөмж нь хоногт шинээр 1200-1500 м3 лагийг халдваргүйжүүлж, үнэргүйжүүлэхээс гадна биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч болон үнэр гаргагч микро организмыг халдваргүйжүүлэх үүрэгтэй аж. Энэхүү төхөөрөмжийг ашигласнаар идэвхтэй лагийн хэмжээ 25 хувь буурч, бактерийг устгах үүрэгтэй гэнэ. Улмаар тавдугаар сарын 22-ноос Япон улстай гэрээ, хэлэлцээрээ хийж, 60 жил хуримтлагдсан лагийг хар шороо болгох ажил эхлүүлэх юм байна. Тэрбээр "Төв цэвэрлэх байгууламжид 60 жил хуримтлагдсан лаг бий. Өдөр бүр 1000 м куб лаг нэмэгдэж байна. Лагийн талбай бүхий картаас гарч буй үнэртэй нойтон лагийг бүрэн үнэргүйжүүлэх ажил хийгдэж байна. 60 гаруй жил хуримтлагдсан лагийн үнэрийг өргөс авах адил нэг өдөр шийдэгдчих асуудал биш. Тодорхой хугацаанд үе шаттайгаар хийгдэх ажил гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 7 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29