21 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮНД ГАЗ ХУДАЛДАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА


НМХГ, НЦГ-аас хамтран ахуйн хэрэглээний газ, шингэрүүлсэн шатдаг хий худалдаалж буй аж ахуй нэгж байгууллагуудад сургалт зохион байгууллаа. Энэ үеэр шатдаг хий буюу газны аюулгүй зөв хэрэглээг хэвшүүлэх, буруу хэрэглээнээс гарч болзошгүй аюул, осол, эрсдлийг арилгах, бууруулах зорилгоор худалдаалах, ашиглахтай холбоотой аюулгүй ажиллагааны санамж, зөвлөгөө өгсөн байна.

Мөн шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авах, хүнс барааны дэлгүүр, супермаркетаар 220 граммаар савлагдсан ахуйн хэрэглээний шатдаг хийг худалдаалахгүй байх, импортын болон бөөний худалдааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагын оруулж ирсэн бүтээгдэхүүнийг худалдаалах зэргийг анхааруулжээ. Түүнчлэн Монгол хэлээр бичигдсэн санамж бүхий шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах, ашиглах, 21 нас хүрээгүй иргэдэд худалдахгүй байх, хэрэглэгчдэд аюулгүй зөв хэрэглээний зааврыг танилцуулан худалдаалах, аюулгүй ажиллагааны заавар хангасан зориулалтын дагуу тоноглогдсон ажлын байр, агуулахад санамжийн дагуу хадгалах зэргийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 7 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 11 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 11 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 11 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 11 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 13 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 14 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02