“ИХ ЭЕ” 18-НД ХУРАЛДАХГҮЙ БОЛЛОО


Монголын Үндэсний Бөхийн Холбооныхон энэ сарын 18-ны өдөр буюу Баасан гарагт Их Эеэ хуралдуулахаар товлоод байсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, Их Эеийг хуралдуулан тэргүүнийг дахин сонгохоор болсон байдаг.

Харин Ажлын хэсгийн ахлагч Х.Баянмөнх нарын зүгээс Бөхийн өргөөний сүүлийн 20 жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэх, допингийн хууль бус бизнесийг "Аварга" дээд сургуулийн захирал, багш, хүргэний сүлжээ болгосон учраас уг этгээдүүдэд энэ эрхийг өгөхгүй, сонгон шалгаруулалт явуулах хүсэлт гаргасан байна. Тэдний гаргасан хүсэлтийг Р.Нямдорж, Д.Данзан нар хүлээн аваагүй аж. Тиймээс энэ сарын 18-нд товлогдоод байсан Их Эеийг хуралдуулах боломжгүй болжээ.

Мөн Р.Нямдорж, Д.Данзан нарын зүгээс Их Эеийг хуралдууллаа гэхэд 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулна гэжээ. Хуралдаанаар МҮБХ-ны тэргүүн болоод, гүйцэтгэх захирлын суудлыг Ц.Магалжавт авч өгнө, түүнчлэн МҮБХ-ны өмч байх ёстой Бөхийн өргөөний өмчлөлийн асуудлыг Бөхийн өргөө заавал МҮБХ-ны нэр дээр байх ёсгүй гэсэн байна.

Энэ мэт үл ойлголцлоос болж, энэ сарын 18-ны өдөр товлогдоод байсан Их Эеийн хурал хуралдах боломжгүй болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 7 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29