ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД


09.00: Туушин зочид буудлын Соёмбо танхимд "Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах" чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт болно. Энэ үеэр Австрали улс дахь "Умайн хүзүүний хорт хавдарыг бууруулсан туршлага, умайн хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга замуудын талаар мэдээлэл хийнэ. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, Австрали улсын мэргэжлийн байгууллагууд оролцоно. Холбоо барих утас: 99179899, 86885060

10.00: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь гэр бүлийн өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүл чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, тэдэнд итгэл, урам зориг хайрлах, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эерэг үзэл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилгоор "ХАМТДАА ХАЙРЛАЯ-2018" өдөрлөг зохион явуулна. Аяллын баг хөгжлийн бэрхшээлтэй 6 гэр бүлийн гишүүдтэй хамт СЗСҮТ-өөс хөдөлнө. Холбоо барих утас: 99201103, 99851606

ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Хүүхдэд зориулав 2018" үзэсгэлэн худалдаа болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал болно.

11.00: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын III байрны В1 давхарын мэдээллийн танхимд болно. Холбоо барих утас: 326414, 96764547, 88029200

УУХҮ-ийн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих утас: 99089666, 99209315

MN-Мэдээллийн төвд Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд НЗДТГ, НЭМГ, "Оном" сангийн хамтарсан "Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар" хөтөлбөрөөс "130/80" өдөрлөгийг "Цусны даралтаа хянаж сурцгаая" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.

Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ нь "Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран "Дурсамж" гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг Гэрлэх ёслолын ордонд зохион байгуулна. Холбоо барих утас: 320515, 324729

НЦГ-н 108 тоотод ХЗДХЯ, ЦЕГ, ОБЕГ хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэлийн хурал зохион байгуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 7 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29