МОНГОЛЧУУДЫН ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ТҮҮХИЙГ ДЭЛГЭЛЭЭ


Үндэсний түүхийн музейд Монголчуудын төлбөрийн хэрэгслийн түүхийг үзүүлсэн ховор нандин цугуулгын сан хөмрөг бүхий 1000 гаруй үзмэртэй үзэсгэлэн өнөөдөр нээгдэж, арван дөрөв хоногийн хугацаанд үргэлжлэхээр үзэгчдийн хүртээлд хүрч эхэллээ.


Тус үзэсгэлэнг Монголбанкнаас санаачлан Монголын зоос цуглуулагчдын холбоо, Монголын үндэсний түүхийн музейтэй хамтран "Олон улсын музейн өдөр"-ийг тохиолдуулж мөн "Банкны ажилтны өдөр"-ийг угтан зохион байгуулж байна.

Үзэсгэлэнг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан инээж хэлсэн үгэндээ Монгол Улс оршин тогтнож ирсэн түүхийнхээ хугацаанд зоос, мөнгөн тэмдэгт төдийгүй таваараар арилжаа наймаа хийж, өрийн бичиг, вексел, зээллэг, облигацийг өргөнөөр хэрэглэж ирсэн баялаг түүхтэй болохыг онцолж, Монголбанк, төрийн байгууллагууд, Зоос судлалын холбоо, хувь цуглуулагчид Монгол Улсын түүх дурсгалын эд зүйлсийг судлан, хайгуул шинжилгээ хийх, цуглуулгын төрөл, зүйлийг нэмэгдүүлэх талаар тодорхой ажлуудыг гүйцэтгэж байгаа тухай дурдлаа.

Монголчуудын төрт улсаа байгуулсан цагаас эхлэн зоос, мөнгөн тэмдэгтийг хэрэглэж ирсэн эртний соёл, уламжлалаас хадгалагдсан нэн ховор олворууд нь түүхийг гэрчлэх хосгүй үнэт баримтууд болохыг тус үзэсгэлэнд харуулжээ. Тийм учраас үзэсгэлэнд тавигдсан дурсгалт зүйлсүүд нь Монгол улсын хөгжлийн үе шатыг бүрэн илэрхийлж байгаа юм.

Нүүдэлчдийн нүүдлэх ахуйд эртний түүхийн баримт, материалууд гээгдэж үгүй болохын зэрэгцээ цаасан болон зоосон мөнгөнүүд ихээр үрэгддэг. Иймд Монголбанк, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран Монгол Улсын түүх, соёлын дурсгалт эд зүйлсийг судлан, хайгуул шинэжилгээ хийх, төрөл цуглуулгыг нэмэгдүүлэх зэргээр өв соёлоо хадгалан хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд "Монголчуудын төлбөр хэрэгсэл-Эртнээс эдүгээ" үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Тус үзэсгэлэн нь түүх, соёлын танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл өгөхөөс гадна Үндэсний мөнгөн тэмдэгт "Төгрөг"-төө хүндэтгэлтэй хандах ойлголтыг төрүүлж буйгаараа давхар ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 7 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29