УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХЯТАДАД АЙЛЧИЛЖ БАЙНА


Умард Солонгосын төлөөлөгчид Хятад улсад айлчилж байгаа тухай Японы "Эн-Эйч-Кэй" телевиз мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Умард Солонгосын төлөөлөгчид өнөө өглөө Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд газардсан аж. Өнөө өглөө нисэх онгоцны буудалд аюулгүй байдлыг чангатгаж, ердийнхөөс олон цагдаа хамгаалалтад гарсан байжээ.

Төлөөлөгчдийг Умард Солонгосоос Хятадад суугаа Элчин сайд угтан авсан нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд өндөр дээд түвшний албан тушаалтан явааг илтгэж байна гэж "Эн-Эйч-Кэй" телевиз мэдээлсэн байна.

АНУ болон Умард Солонгос хоорондын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт удахгүй болох гэж буй энэ цаг үед Бээжин болон Пхеньян харилцаагаа улам бүр бэхжүүлж, талуудын өндөр дээд албан тушаалтнууд харилцан айлчлал хийсээр байна. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун гуравдугаар сард Хятадад хилийн чанад дахь анхны айлчлалаа хийсэн бол өнгөрсөн долоо хоногт тус улсад дахин айлчилсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 7 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29