70 МЯНГА ГАРУЙ МОД БУТ СӨӨГ ТАРИЛАА


Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 9 дэх удаагийн бүх нийтээр мод тарих өдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 9 дүүрэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монгол наадам цогцолбор, Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд 970 байгууллагын 20 159 ажилтан, албан хаагчид 55 613 мод, 17 495 бут, сөөгийг шинээр тарьж, өмнө тарьсан мод бутаа арчлах, услах ажлыг зохион байгууллаа. Мөн энэ өдрүүдэд дүүрэг бүрд тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, мэргэжлийн байгууллагууд зөвлөгөө өгч ажилласан байна.

Нийслэл хот 2018 оныг "Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил" болгон зарласан, Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг харьяалах Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлэх "Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага" аян явагдаж буй зэрэгтэй холбогдуулан нийслэлийн иргэдээ мод тарих байгалийн нөхцөл бүрдсэн тохиромжтой эдгээр өдрүүдэд ойр орчмын талбай, өөрийн хашаандаа мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр амьдрах орчноо сайжруулж, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа юм. Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг чанар нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотын орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 7 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29