​ПАРИСТ ХАЛДЛАГА ҮЙЛДСЭН ЭТГЭЭД ЧЕЧЕНЬ ГАРАЛТАЙ ХҮН БАЙВ


Өнгөрсөн бямба гарагт Парис хотод нэг хүнийг хутгалан хөнөөж, дөрвөн хүнийг шархдуулсан этгээд нь Чечень гаралтай, 20 орчим насны этгээд байсан тухай Францын эх сурвалжууд мэдээлж байна"Франс-Пресс" агентлагийн мэдээлснээр, аюулаас хамгаалах хүчнийхэнд буудуулан шархаа даалгүй амьсгал хураасан сэжигтний эцэг эхийг цагдаа нар байцааж байгаа аж.Сэжигтэн нь Парисын төвийн Опера дүүрэгт явган зорчигчдыг хутгалан хөнөөх үеэрээ арабаар "Аллах Акбар" буюу "Бурхан бол аугаа" гэж хашгирч байсан гэж прокурорууд мэдэгдсэн юм. Өмнө нь лалын босогчдын "Лалын улс" бүлэглэлийн гишүүд халдлага үйлдэх үеэрээ яг ингэж хашгирч байсан билээ. Тиймээс Парист болсон энэ халдлага нь "террорист халдлага" байх магадлалтай байна гэж холбогдох албаны хүмүүс хэллээ.Гурван жилийн өмнө Парис хотод лалын хэт давруу үзэлтнүүд 130 хүний аминд хүрснээс хойш Франц улсын аюулаас хамгаалах хүчнийхэн нь өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хэвээр байгаа юм. Гэсэн хэдий ч тус улсад үе үе халдлага болсоор байна.Энэ гуравдугаар сард "Лалын улс"-ын нэгэн гишүүн тус улсын өмнөд нутгийн Каркассон хотод дөрвөн хүнийг буудан хөнөөсөн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 7 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29