​ДОНАЛЬД ТРАМПИЙН ZTE КОМПАНИЙГ АВРАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ


Өнгөрсөн сард АНУ-ын худалдааны яам Хятадын харилцаа холбооны ZTE компанийн эсрэг долоон жилийн хориг зарласан юм. Ирантай нууцаар бизнес хийж байсныг нь илрүүлсэн шалтгаанаар АНУ-ын компаниудыг ZTE-д эд анги, програм хангамж нийлүүлэхийг нь хоригложээ.

Үүний улмаас өнгөрсөн долоо хоногт ZTE гол үйл ажиллагаагаа зогсоож байгааг зарласан юм.

Тэгвэл өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа нэгэн мэдэгдэл нийтэлжээ.

Тэр "Хятадын ерөнхийлөгч Ши бид хоёр гар утасны томоохон компани ZTE-ийн бизнесийг хурдан хугацаанд хэвийн горимд шилжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна. Хятадад маш олон ажлын байр хаагдаад байна. Худалдааны яаманд үүнийг засахыг даалгалаа!" гэж бичсэн байна.

Нийт 80,000 ажилтантай ZTE компанийн асуудал засгийн газрын түвшинд яригдаж байгаа нь эндээс харагдаж байна.

Вашингтоны засаг захиргаа ZTE, Huawei зэрэг Хятадын харилцаа холбооны компаниудыг тагнуулын ажиллагаа явуулж байж болзошгүй гэсэн үндэслэлээр сүүлийн үед нэлээд хатуу арга хэмжээнүүдийг дараалан хэрэгжүүлээд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 7 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29