ПАРИС ХОТОД ХАЛДЛАГА БОЛЖЭЭ


Парис хотын төвийн дүүрэгт нэгэн үл таних этгээд дэргэдүүр өнгөрсөн хүмүүс рүүгээ халджээ. Энэхүү дайралтын улмаас нэг хүн амиа алдаж, дөрөв нь шархадсан байна. Гэмт этгээдийг хэргийн газар дээр ирсэн цагдаа нар бууджээ. Прокурорын мэдээлж буйгаар энэ хэрэгт "алан хядах ажиллагааны ул мөр" байна гэнэ. Халдлагын хариуцлагыг "Исламын улс" алан хядах бүлэглэл хүлээсэн байна.

Францын нийслэл Парис хотын төвд хутгаар зэвсэглэсэн нэгэн үл таних этгээд дэргэдүүрээ өнгөрч явсан хүмүүс рүү дайрчээ. Энэхүү дайралтын улмаас нэг хүн газар дээрээ нас барж, дөрвөн хүн шархадсан байна. Энэ талаар орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ.

"Хутга барьсан нэгэн үл таних этгээд Парисын хоёрдугаар тойрогт таван хүн рүү дайрчээ. Нэг хохирогч өөд болж, хоёр нь хүнд шарх, хоёр нь хөнгөн шарх авсан байна. Гэмт этгээдийг устгасан" хэмээн хууль сахиулагчид "Twitter"-тээ мэдээлжээ.Үүний зэрэгцээ прокурорын газар болсон үйл явдалд алан хядах ажиллагааны ул мөр байна гэжээ.

"Хутгатай халдлага үйлдсэн этгээд дэргэдүүрээ өнгөрч байсан хүмүүс рүү "Аллах акбар" хэмээн хашхирсан. Алан хядах ажиллагааг эсэргүүцэх прокурорын газар мөрдлөг шалгалтаа явуулж байна" хэмээн Парисын прокурор Франсуа Моленс хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Түүний араас хэвлэл мэдээллүүд халдпагын хариуцлагыг "Исламын улс" алан хядах байгууллага хүлээсэн тухай мэдээлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 8 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29