ЭНЭТХЭГТ ХҮЧТЭЙ ШУУРГА, ААДАР БОРООНД 23 ХҮН ЭРСДЭЛЭЭ


Ням гарагт Энэтхэгт дэгдсэн хүчтэй шороон шуурга, аадар бороо, аянганы улмаас 23 хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн бэртжээ.

Ингэснээр улирлын бус чанартай уг үзэгдлээс үүдэлтэй амиа алдагсдын тоо нийтдээ 157 хүрээд байна.

Хойд бүсийн Уттар Прадеш мужид дэгдсэн салхины хурд 70 км/цагт хүрч, олон арван байшинг нурааж, моддыг үндсээр нь булгалж, цахилгааны шугамыг тасалжээ.

Тус мужид амиа алдсан иргэдийн тоо 9 болж, 23 хүн гэмтэж, бэртсэн байна. Нийслэл Шинэ Дэли хотод хоёр хүн амь үрэгдэж, 18 хүн бэртсэн тухай Press Trust агентлаг мэдээлжээ. Баруун Бенгал мужийн янз бүрийн дүүргүүдэд нийт 12 хүн аянгад ниргүүлж амиа алдсан байна.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Энэтхэгийн таван мужийг хамарсан улирлын бус чанартай шороон шуурга, аадар борооны улмаас нийт 157 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн бэртэж, гэмтээд байгаа юм.

Хамгийн их хохирол амссан муж нь Уттар Прадеш болж, тэнд 87 хүн амь үрэгдэж, 100 сая орчим иргэний амьдралд хохирол учруулж, мал аж ахуй, тариаланг нь сүйтгэжээ. Мужийн хэд хэдэн дүүрэгт сургуулиудыг хаагаад байгаа ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 8 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29