​"ИХ ЭЕ"-ИЙГ ХУРАЛДУУЛАХ АЖЛЫН КОМИССЫН ХУРАЛТАЙ


Монголын Үндэсний бөхийн холбооны асуудал маргаантай хэвээр байна. Мөн холбоонд гарсан үймээний улмаас Бөхийн өргөөний үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн прокурорын газраас тодорхойгүй хугацаагаар хаасан.

Одоогоор холбооны "Их Эе" хурлыг тавдугаар сарын 18-ны өдөр хуралдуулахаар болсон. Тэгвэл өнөөдөр "Их Эе"-ийг хуралдуулах ажлын комисс хуралдаж, төлөөлөгч сонгох журмаа хэлэлцэх юм байна. Ингэхдээ хуралд заавал оролцох ёстой зарим бөхчүүдийг хуралдаа ирэхийг ажлын комиссоос хүсчээ. Тодруулбал, улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Н.Ганбаатар, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Г.Элбэг, Н.Батзаяа, улсын начин С.Багахүү нарын бөхчүүд өнөөдрийн хуралд оролцох ёстой ажээ. Хурал өнөөдөр 13:00 цагаас "Нэгдэлчин" зочид буудлын "Өгөдэй" ресторанд болох юм байна.

Эдгээр бөхчүүд тавдугаар сарын 4-ний өдөр болсон 2002 оны Цэцдийн зөвлөлийн хурлаас "Их Эе"-ийг зохион байгуулах ажлын хэсэгт багтжээ.

Үндэсний бөхийн холбооны 'Их Эе' хуралд нийт 200 төлөөлөгч оролцоно гэж заасан байна. Мөн 'Их Эе' хурлыг хийхийн тулд Цэцдийн зөвлөлөөр товыг баталж, ажлын комисс гарган ажиллах дүрэмтэй юм.

Сануулахад, 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр бөхийн холбооны наймдугаар "Их Эе" хуралдаж, тэргүүнээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгосон. Мөн энэхүү хурлаар Цэцдийн зөвлөлийн 67 гишүүн шинээр сонгогдсон ч дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн А.Сүхбат нарын хэсэг бөхчүүд эсэргүүцэл үзүүлж маргаантай байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 8 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29