НАЦҮ БАШЁ ТОКИО ХОТОД ЭХЭЛЛЭЭ


Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн буюу Нацү башё өчигдөр Токио хотод эхэллээ. Башёгийн эхний өдөр дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүд учраа бөхчүүдээ давсан байна.

Их аварга Хакүхо М.Даваажаргал Тамаваши Б.Мөнх-Оргилтой таарч давсан бол ёкозүна Какүрюү М.Ананд Эндогоор эхний даваагаа авчээ. Сэкивакэ цолтой Ичиножёо А.Ичинноров Абиг давсан бол Араваши Э.Дөлгөөн Чиёонокүнид дийлдсэн байна.

Япон бөх озэки Гоэйдо эхний даваагаа авсан бол ёкозүна /аварга/ Кисэносато энэ башёг өнжихөөр болжээ. Кисэносато 2017 оны хаврын барилдаанд түрүүлэхдээ мөрөндөө гэмтэл авснаас хойш ийнхүү нэг ч башёд барилдаж чадсангүй. Ёкозүна цолтой бөх долоон башё өнжиж байгаа хоёр дахь тохиолдол болжээ. Өмнө нь ёкозүна Таканохана 2011 онд мөн долоон башё өнжиж байсан аж.

Токио хотноо болж буй Нацү башё тавдугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 8 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29