АВСТРАЛИД СҮҮЛИЙН 22 ЖИЛД БОЛООГҮЙ АЙМШИГТ ХЭРЭГ ГАРЧЭЭ


Австралид нэгэн этгээд дөрвөн хүүхэдтэй гэр бүлийг буудаж хөнөөжээ. Тус улсад сүүлийн 22 жилд ийм аймшигт аллага гараагүй аж. Баруун Австралийн Осмингтон хотын алслагдсан фермээс энэ сарын 10-нд цагдаа нар долоон хүний цогцсыг олжээ. Тэдний дөрөв нь хүүхэд байсан гэнэ. Хөршүүд нь өглөөний 4 цагт буун дуу гарахыг сонсчээ. Гэвч кенгуру агнагчид байна гэж бодсон гэнэ. Алуурчин фермд амьдардаг хүмүүсийг хөнөөгөөд дараа нь өөрөө амиа хорлосон гэж цагдаа нар үзэж байгаа аж.

"Daily Mail"-д мэдээлснээр уг ферм нь Питер болон Синда Майлсын эзэмшилд байдаг байжээ. Фермд тэдний охин Кэтрин Кокман дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг байсан аж. Хүүхдүүд нь 8-13 насных байжээ. Питер, Синда хоёр фермдээ хүнсний ногоо тарьж, ач зээ нарыгаа тайван өсгөхөөр байгуулсан аж.

Дөрвөн хүүхдийнхээ хамт бусдын гарт амиа алдсан Кэтриний "Facebook" хуудсандаа бичсэн сүүлийн үеийн постоос харахад гурван хүү, нэг охин нь аутизм өвчнөөр шаналж байжээ. Бүсгүй түүнчлэн гэр бүлийнхнээ байнга ээрдэг хуучин нөхрийнхөө талаар гомдоллож байсан гэнэ. Нутгийнхан нь Кэтринийг хүүхдүүддээ үргэлж анхаарал халамж тавьдаг, сайн хөрш байсан гэж ярьжээ. Харин тэд хуучин нөхөрт нь их дургүй, түүнийг галзуу гэж үздэг аж.

Дээрх эмгэнэлт явдал нь Австрали даяар олныг цочирдуулжээ. Тус улсад 22 жил ийм аймшигт хэрэг гараагүй учир Осмингтон хотын оршин суугчид одоо аюулгүй байдалдаа сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Уг чимээгүй, хөдөө газарт ийм эмгэнэлт явдал болно гэж хэн ч бодоогүй аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 8 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29