МОНГОЛД АНХ УДАА СУМАНД НҮҮДЛИЙН МЭС ЗАСАЛ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ


Нүүдлийн амбулаторийн эхний ээлжийн баг өнгөрсөн 4 дүгээр сарын 3-12-ны хооронд Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Заамар, Лүн сумдад ажиллаж мэс засал хийлгэх шаардлагатай 30 орчим хүн оношлогдоод байсан юм. Тэгвэл уг хүмүүст газар дээр нь хагалгааг хийсэн байна.

Аймгийн Засаг даргын зүгээс иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж, цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор Лүн сумын харьяат Дэлхийн шилдэг 5 мэс засалчийн нэг, Улсын нэг дүгээр төв э мнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн эмчид хүсэлт хүргүүлсний дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын яаралтай болон мэс заслын тусламжийн зохицуулах төв, АШУҮИС-ийн дэргэдэх мэс заслын баг, Улсын нэг дүгээр төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын төлөөлөл хамтран Лүн суманд Нүүдлийн мэс заслын арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү Нүүдлийн мэс засал нь манай улсад анх удаагаа хийгдэж байгаа бөгөөд Нүүдлийн амбулаторийн эхний ээлжийн үзлэгээр оношлогдсон 5 хүнд дурангийн болон нээлттэй мэс засал амжилттай хийсэн байна. Нүүдлийн мэс заслын машин нь бүрэн тоноглогдсоны дээр нарийн мэргэжлийн чадварлаг эмч нараас бүрдсэн баг хамт олон ажиллаж байгаа учир хүнд мэс заслуудыг ч хийх боломжтой аж. Уг арга хэмжээ нь зөвхөн мэс засал хийх бус тухайн бүсийн сумдын Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг хамруулан, чадваржуулах сургалтыг давхар зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой. Нүүдлийн мэс заслын баг хамт олон дараагийн ээлжид хойд бүсийн сумдыг хамруулан Жаргалант суманд ажиллах юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 8 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29