АЛБАН ТУШААЛЫГ ДАЛДУУР ТОХИРЧ ИЛ ХЭЛЭЛЦЭХ АХ НАМЫН ЖҮЖИГ


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар лхагва гаригт УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг даргаар нь томилсон билээ. Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "Даргын зөвлөлийн хурлаар яриад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг Ёс зүйн дэд хорооны дарга болгох санал оруулж байгаа" гэсэн бол бүлгийн дарга Д.Хаянхярваа "Ёс зүйн дэд хорооны даргын асуудал даргын зөвлөл дээр яригдсаныг санахгүй байна. Энэ дэд хороог УИХ-д нэлээд хэд сонгогдсон, тодорхой албан тушаал хашиж байсан хүн удирдвал зүгээр гэж бодож байна" гээд С.Бямбацогт гишүүнийг нэр дэвшүүлсэн юм. Энэ үеэр гишүүд санал хэлж, асуулт асуусан.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Энэ асуудлыг бүлэг дээр ярих ёстой. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын дарга, бүлгийн даргын байр суурь зөрж байна. Одоо цаашдаа ийм байдлаар явахаа болих хэрэгтэй. Тиймээс энэ асуудлыг бүлэг дээр яриад нэг хүн дээр тогтоод оруулж ирэх ёстой. С.Бямбацогт гишүүн байна уу, Д.Тогтохсүрэн гишүүн байна уу надад чухал биш. Бүлгийн дарга өөрөө бүлгийнхээ хоёр гишүүнийг сөргөлдүүлж нэр дэвшүүлээд байгаа юм шиг ойлгогдоод байна шүү дээ. Д.Хаянхярваа дарга аа, та олонхийн бүлгийн дарга ш дээ. Энийг бүлэг дээрээ яриад шийдье. Заавал байнгын хороон дээр хэлэлцээд, нэг намын хоёр гишүүн хоорондоо өрсөлдөөд, түүнийг бүлгийн дарга нь өөрөө дэвшүүлээд байж болмооргүй байна. УИХ-ын дарга, байнгын хорооны дарга хоёр энэ асуудлаар ярьсан юм бол байр сууриа нэгтгэ л дээ. Хачин хор найруулж орж ирчихээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал үймүүлээд байх юм. Хаашаа юм бэ. Тэгээд бас Ёс зүйн дэд хороо гэж яриад байгаа юм. Ийм ёс зүйгүй асуудлаа л болъё гэж яриад байгаа ш дээ. Ер нь Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд чинь Б.Наранхүү гишүүн яахаараа байж байдаг юм бэ. Гишүүдийг хуралдаа суулгая гэж яриад байгаа биз дээ. Тэгээд тэр Ёс зүйн дэд хороонд яахаараа Б.Наранхүү байж байх юм. Иймэрхүү юмыг чинь яръя гэвэл ярина шүү. Наад Ёс зүйн дэд хороо гэдэг чинь зүгээр нэг үлгэн салган, бөөрөнхийлдөг хороо огт биш. Зарчимтай байя гэж байгаа бол Төрийн байгуулалтын байнгын хороо өөрөө эхэлье, үгүй гэж байгаа бол болъё. Ёс зүйн хороогоо тараахгүй юу. Хачин юм хийгээд байх юм.

-УИХ-ын гишүүн М.Энхболд: Даргын зөвлөлийн хурал дээр бүх дэд хорооны даргын асуудлыг нэгдсэн журмаар хэлэлцье гэж ярьсан. Ёс зүйн дэд хорооны асуудлыг нийтэд нь хэлэлцэхэд хугацаа алдана гэж үзсэн. Түүнээс Д.Тогтохсүрэн гишүүнийг даргаар нь томилъё гэж тохироогүй. Даргын зөвлөл дээр Д.Тогтохсүрэн гишүүнийг тохирсон гэж ярилаа. Тийм зүйл байхгүй.

-Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: Д.Тогтохсүрэн гишүүн Төрийн байгуулалтын байнгын хороонд орсон учраас Ёс зүйн дэд хорооны даргаар томилъё гэж оны өмнө ярьсан шүү дээ. Удсан болохоор манайхан мартаж санаад байх шиг байна. Нэг бүлгийн хоёр гишүүнийг дэд хорооны даргад өрсөлдүүлэх нь зохимжгүй.

-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Энд энэ асуудлаар өндөр, нам дуугаралцаад байх асуудал биш гэж бодож байна. Бусад байнгын хороо, дэд хороо ч гэсэн үндсэндээ өрсөлдөөний зарчмаар л явсан. Тэр зарчмаараа л явна биз.

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Ёс зүйн дэд хорооны дарга болъё гэж би зүтгээд байгаа юм алга л даа. Д.Лүндээжанцан гишүүн "УИХ-ын удирдлагатай ярьсан. Чи энэ Ёс зүйн дэд хорооны гишүүн болоод ахлаач" гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд л би орж ирсэн. Хэрвээ С.Бямбацогт гишүүний нэр дэвшвэл би өрсөлдөхгүй. Нэрээ татна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Би бас гайхаад л сууж байна. Бүлгийн дарга, УИХ-ын дарга Д.Тогтохсүрэн гишүүнийг томилох талаар яриагүй гэх юм. Хэрвээ ар, өврөөр дарга нараа тодруулаад явчихдаг юм бол би өрсөлдөхгүй. Бодлого, зарчим байдаг юм бол би өрсөлдөнө. Ар, өврөөр уулзаад чи дарга болчих гэж ярьдаг юм бол би өрсөлдөнө.

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Хоёрын хооронд юман дээр даргын зөвлөл дээр шийдсэн ч юм шиг, үгүй ч юм шиг бөөрөнхий зүйл яриад байх хэрэггүй. Угаасаа энэ асуудлыг шийдээгүй. Энд хуйвалдаан энэ тэр ороогүй. Хэрвээ С.Бямбацогт гишүүн нэрийг нь дэвшүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа бол өрсөлдүүлээд саналаа хураагаад шийдэх ёстой. Хэн нэгэн хүний том дуунаас айгаад л, бүлэг талцаад хуваагдаад байгаа юм шиг дүр зураг гаргаж болохгүй Лүндээ даргаа.

Дашрамд дурдахад, Ёс зүйн дэд хорооны дарга нэг жилийн хугацаатай үүрэгт ажилтай бөгөөд дахин нэг удаа улируулан сонгох хуультай юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 8 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29