ДОРНОД АЙМАГ 80 МЯНГА ДАХЬ ИРГЭНЭЭ УГТАН АВЛАА


Өнөөдөр Дорнод аймгийн 80 мянга дахь иргэн мэндэлж, Дорнодчууд бидэнд баярт үйл явдал тохиолоо.БОЭТ-ийн Төрөх тасагт 2018 оны 05 сарын 10-ны 09:12 цагт Сэргэлэн сумын 2 дугаар багийн харьяат Долгорсүрэнгийн Эрдэнэсувд эсэн мэнд амаржиж, Дорнод аймгийн 80 мянга дахь иргэнийг төрүүллээ.Түүхэнд нэрээ үлдээх бяцхан иргэн маань залуу гэр бүл Будсүрэнгийн Мягмарын 3 дахь хүү болон мэндэлж, ээждээ Дархан бэр хэмээх цол дуудан, Дорнод аймгийн 80 мянга дахь иргэн, 2018 онд төрсөн 700 дахь хүүхэд болон мэндэлсэн нь давхар давхар билэгшээлтэй юм.Хүүг Д.Саранцэцэг эмчтэй баг эх барьсан бөгөөд эх, хүүгийн биеийн байдал сайн байна.

10-ны өдөр одоогийн байдлаар 5 хүүхэд мэндлээд байна. Өнөөдөр төрсөн бүх хүүхдийг 80 мянга дахь иргэний үе чацуутнаар тодруулах аж.80 мянга дахь иргэнд батламж, хадгаламж бүхий мөнгөн урамшуулал олгон, алдаршуулж, үе чацуутнуудыг мөн батламжлах ажээ.Энэ талаар өнөөдөр 17:00 цагт 80 мянга дахь иргэнийг тодруулах ажлын хэсэг мэдэгдэж, журмын дагуу тодруулсан аргачлал, судалгаа, тоо баримтыг баталгаажуулан, аймгийн Засаг даргад хүлээлгэн өглөө.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: "Шороон нохой жилийн, хаврын адаг сарын 25-ны хар бар өдөр Дорнод аймгийн 80 мянга дахь иргэн мэндэлсэнд ихэд бэлэгшээж байна. Аймгийнхаа 80 мянга дахь иргэн, үе чацуутан нарт нь эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөж, эх барьсан эмч, сувилагч болон БОЭТ, Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн хамт олонд талархал илэрхийлье


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 8 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29