ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ АВАХ, ШИНЭЧЛЭХ ЗЭРЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ ХОРООДОД ШИЛЖҮҮЛНЭ


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо. Хурлаар нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний үйл явц, орчны шинжилгээ, хороодод зарим үйлчилгээг туршилтаар шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийгмийн хариуцлагаар дамжуулж иргэдийг шийдвэр гаргах болон төрийн үйл чанарыг сайжруулах үйл явцад оролцох боломжийг нэмэгдүүлэх чигэлэлээр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааны тухай НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулга хийв.

Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнг сайжруулах зорилгоор ажилласан жилийг тодорхойлох лавлагаа, иргэний үнэмлэх шинээр авах, шинэчлэх, дахин авах зэрэг дөрвөн үйлчилгээг хороодод туршилтаар шилжүүлэх төлөвлөгөөтэй байгааг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Ингэснээр иргэд цаг хугацаа, санхүүгийн хувьд хэмнэлт гаргах болоомж бүрдэж байгаа юм.

Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг дэмжиж, "Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд хөтөлбөр"-ийн хүрээнд тус ажлыг дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Мөн НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан талаарх зөвлөлийн гишүүдэд танилцуулга хийлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 9 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29