УИХ ДАХЬ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ДАРГААР С.БЯМБАЦОГТ СОНГОГДОВ


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ. Тус дэд хорооны дарга байсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа. Тиймээс дэд хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болсон байна.

Байнгын хорооны дарга Д.Дүндээжанцан тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тус дэд хороог парламентад удаа дараа сонгогдож ажилласан гишүүн ахлах нь зохистой юм гээд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв.

Дэд хорооны даргыг сонгох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, М.Энхболд, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэлцүүлгийн явцад нэрээ татсан тул УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгох санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 9 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29