НАРАНТУУЛ ЗАХЫН ЗАРИМ ХУДАЛДААЧИД НӨАТ-ЫН БАРИМТ ОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ


"Татвар төлөгчийн өдрүүд"-ийг тохиолдуулан "Е-баримтын хэрэглээ зах, худалдааны төвүүдэд" сэдвийн хүрээнд Нарантуул олон улсын худалдааны төвд ТЕГ, Нийслэлийн татварын газар, есөн дүүргийн Татварын хэлтэс, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, "Нарантуул" захын удирдлагууд хамтран өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбооны кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдааг дэлгэв. Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбооны тэргүүн Ж.Баянмөнх "Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо 2016 онд байгуулагдсан. Монголын программ хангамжийн салбарт тэргүүлэх байр суурийг эзлэн ажиллаж байгаа компаниудыг нэгтгээд одоогоор 21 гишүүн байгууллагатай ажиллаж байна. Эдгээр гишүүд маань НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр и-баримт олгох цахим системийг хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа билээ. Одоогийн байдлаар 45 мянган баримт хэвлэх машиныг суурилуулсан гэж бүртгүүлсэн байна. Эдгээрийн 50-иас илүү хувь буюу 25 мянган хэрэглэгчийг өөрсдийнхөө баталгаат бүтээгдэхүүнээр хангаж, үйлчилгээгээ үзүүлээд явж байна. Өнөөдрийн өдөрлөгт манай холбооны гишүүн 10 гаруй байгууллага хямд үнэтэй, ажиллахад хялбар, баталгаат үйлчилгээтэй бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Нарантуул захын бас нэг онцлог бол Улаанбаатар хот төдийгүй хөдөө, орон нутгийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, иргэд хүнс, өргөн хэрэглээний бараагаа эндээс хангадаг. Тэр ч утгаараа Монгол Улсын дотоодын худалдаа, бараа эргэлтэд өндөр хувь эзэлдэг. Эдийн засагт үзүүлэх нөлөө нь ч нэлээд өндөр хувьтай байдаг. Энд бизнес эрхэлж байгаа ААН, худалдаачид НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, и-баримтыг олгож эхэлснээрээ худалдан авагчдынхаа НӨАТ-ын буцаалтыг авах, сугалаанд оролцох эрхийг хангахаас гадна Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулна гэж бид үздэг" гэв.

Өдөрлөгийн үеэр Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбооны гишүүн аж ахуйн нэгжүүд оролцож, НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой төхөөрөмжүүдийг танилцууллаа. Тухайлбал, и-баримтыг www.ebarimt.mn вэб сайт, кассын машин, гар утасны апликейшн ашиглан гурван янзын төхөөрөмжөөр олгож байгаа бол одоо банкны терминаль дээр программ суулган шууд и-баримтыг олгодог болох шинэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 8 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29