ТРАМП, КИМ ЖОН УН НАР СИНГАПУРТ УУЛЗАНА


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт ирэх зургаадугаар сарын 12-ны өдөр Сингапур улсад зохион байгуулагдах болсныг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга М.Помпей мэдэгдлээ. Энэ бол түүний БНАСАУ-д айлчлалын нэг зорилго байсан юм.

Тодруулбал, Тэрбээр удтал яригдаж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны түүхэн уулзалтын товыг эцэслэн шийдэх даалгавартай Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео орон нутгийн цагаар Даваа гарагийн шөнө Пхеньян хотын зүг хөлгийн жолоо залсан юм.

Тухайлан хэнтэй уулзах талаараа тодорхой мэдээлэлгүй газраас хөөрсөн М.Помпео сүүлийн 17 сарын турш яригдаж буй асуудлын явцад анхаарал хандуулна хэмээн дурдсан нь Хойд Солонгос улсад хоригдож буй Солонгос гаралтай Америкийн гурван иргэнийг суллах талаар байжээ.

Төрийн нарийн бичгийн албанд томилогдоод төдийлөн удаагүй М.Помпей айлчлалд мордохын өмнө сэтгүүлч нарт өгсөн яриандаа "Би БНАСАУ-ыг зөв зүйл хийнэ гэж найдаж байна. Бид тэдгээр гурван иргэнийг суллах саналыг жил хагасын хугацаанд тавьсаар ирсэн. Энэ асуудлын талаар дахин яриа өрнүүлэх болно. Хэрэв тэдний зүгээс зөвшөөрсөн хариу өгвөл хоёр улсын харилцаанд сайны дохио хэмээн тооцогдох болно" хэмээн дурджээ.

М.Помпей бүтэн өдрийн туршид хийсэн уртхан уулзалтуудын дүнд Америкийн хүсэл сонирхлын дагуу гадаад бодлогын ялалт байгуулж, өөрийн орны гурван иргэнээ суллуулах шийдвэрийг гаргуулж чадсан нь дэлхийн анхаарлыг татсан халуухан сэдвийн нэг болж буй нь энэ билээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 9 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29