​"ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТЕХНОЛОГИ БА АШИГЛАЛТ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА


Харилцаа холбооны хиймэл дагуулын үйлчилгээний салбарт ажиллагсдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, "Үндэсний хиймэл дагуул" төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага /АНДСХАБ/-тай хамтран "Харилцаа холбооны хиймэл дагуулын технологи ба ашиглалт" сэдэвт олон улсын сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 7-оос 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. АНДСХАБ нь сансар, огторгуйг энхийн зорилгоор ашиглахад дэмжлэг үзүүлэх, гишүүн орнуудын сансрын шинжлэх ухаан, сансрын технологийг хөгжүүлэх зорилго бүхий Нэгдсэн үндэстний байгууллагын Сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах хорооны гишүүн бөгөөд Засгийн газар хоорондын байгууллага юм. 2006 оноос гишүүн орнуудынхаа хүний нөөцийн чадавхыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2017 оны байдлаар БНХАУ-ын Бэйхангийн их сургуультай хамтран хэрэгжүүлдэг "Сансрын технологийн хэрэглээ" чиглэлээр доктор болон магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд манай улсаас магистрийн тэтгэлэгт хөтөлбөрт 32, докторын хөтөлбөрт 4 суралцагсад тус тус хамрагдсан байна. Дотоод, гадаадын богино хугацааны сургалтад давхардсан тоогоор 100 орчим ажилтан, албан хаагчийг оролцуулсан байна. Энэ удаагийн сургалтыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга бөгөөд АНДСХАБ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Чинбат нээж үг хэлсэн юм. Сургалтыг Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Бэйхангийн их сургууль болон ШУТИС-ийн Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн профессор багш нар явуулах бөгөөд дотоод, гадаадын нийт 40 орчим суралцагсад хамрагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 5 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 8 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 9 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 9 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 9 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 11 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 11 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 11 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02