ТӨВ ЦЭВЭРЛЭХИЙН ҮНЭРИЙГ АРИЛГАХЫН ТУЛД 2.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАВ


СХД-ийн таван шараас цааш төмөр замын гарам хүрээд л Нийслэлийн өмхий үнэр ханхийж муухай үнэртдэг. Жилээс жилд өмхий үнэрээсээ сална гэж ярьж ирсэн нь үнэн. Төмөр замын гарамаас цааш 22-ын товчооноос нааш амьдарч байгаа айлууд, аж ахуйн нэгж байгууллагуудын амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Өмхий самхай үнэр танарт олон жил амьдралаа . Харин өнөө жил харин нэг салчих болов уу гэсэн иргэдийн хүлээлт байгааг нуухгүй юмаа. Учир нь Нийслэлээс болон салбарын сайд нь "Энэ жил өмхий үнэрээсээ салчихна" хэмээн их итгэлтэй хэлснийг нь бодохоор өөрийн эрхгүй итгэл төрөөд байх юм.Уг нь бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл хэрэгжээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгахаар ажиллаж байна.Хотын мээр С.Батболд "Хэт авиан төхөөрөмжөөр бохирдлыг боловсруулан гаргахад лагийн үнэр 50-60 хувь хүртлэх буурах боломжтой төхөөрөмж суурилуулахад нийслэлийн төсвөөс 2.1 тэрбум төгрөгийг шийдсэн" гэж ярьжээ.Харин тоног төхөөрөмж нийлүүлэн суурилуулах ажилд 1.7 тэрбум төгрөг шийдэж өгчээ. Одоогоор лагийн ажлыг эхлүүлсэн байгаа бөгөөд өдөрт 10 тонны даацтай машинаар 100 удаа зөөсөнтэй тэнцэх хэмжээний лаг гарч байгаа гэнэ. Асар их үнэр танар гарч байгаа аж. Германы шинэ технологи ашиглаж, үнэрийг дарах, бактерийг лазар туяагаар арилгах ажлыг аль хэдийнэ эхлүүлсэн байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29