​ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Л.АМАРЖАРГАЛ: ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХОД ГАНЦХАН БОЛОМЖ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙДАГГҮЙ


Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газраас үндэсний хэмжээнд "Хайрла хамгаал", "сэрэмжилье нэгдье", "Хуулийн хэрэгжилт", "Хүүхэдээ хайрлая" зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулан явуулсан. Эдгээр арга хэмжээний хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, хулгайн гэмт хэрэг, архидан согтуурах, бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурсан үзүүлэлтэй гарсан. Иймд 2018 оны тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд "Бяцхан зорчигч" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Үүний зорилго нь хүүхдийг зам тээврийн хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг таниулах, замын хөдөлгөөнд хүүхдийг аюулгүй зөв оролцуулах, замын хөдөлгөөнд оролцох дадлыг зөв хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлж, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахад чиглэж байгаа юм. Уг аяны хүрээнд нилээдгүй ажлыг төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, авто замд ойр байрлалтай эрсдэл бүхий сургууль орчмыг стандартын дагуу тохижуулахаас гадна эцэг эх, багш нарт зориулсан "Замын хөдөлгөөний" зааварчилгаа номыг хэвлүүлж эхлээд байна. Мөн урлагаар замын хөдөлгөөний дүрмийг хүүхэд багачуудад ойлгуулах зорилгоор Монголын Хүүхэлдэйн театр бяцхан хүүхэд багачуудад тоглолт сонирхуулна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах элч хүүхдийг тодруулах, жил бүр уламжлал болгон зохиогддог "Замын хөдөлгөөний цагаан толгой" гээд олон арга хэмжээг зохион байгуулан явуулахаар төлөвлөж байна. Нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа хэдий ч эцэг эх асран хамгаалагч томчуудын хүүхэддээ үзүүлэх зөв үлгэр дуурайлал хамгийн чухал. Авто замын хөдөлгөөнд оролцож байгаа үедээ дүрмээ биелүүлж, хайртай хүүхдэдээ учирч болох эрсдлээс хамгаалах хэрэгтэй. Ухаантай хүн бусдын алдаан дээр суралцдаг. Замын хөдөлгөөнд оролцоход ганцхан боломж гэж хэзээ ч байдаггүй. Харин тэр ганц боломжийг иргэн өөрөө бүрдүүлж өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалж чадна. Улсын хэмжээнд 2018 оны нэгдүгээр улиралд бүх төрлийн 10.753 гэмт хэрэг бүртгэгдсэний дотор Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн 2.8 хувийг эзэлж байна. 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 150 бүртгэгдэн ослын улмаас гурван хүүхэд амь насаа алдаж, 139 хүүхэд гэмтэл авснаас 23 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн үзүүлэлттэй байгаа. Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүний 14.8 хувийг хүүхдийн нас баралт, гэмтсэн хүний 18.2 хувийг хүүхэд эзэлсэн үзүүлэлт гарсан. Осол хэргийн улмаас орон нутагт зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд амь насаа алдаж, нийт гэмтсэн хүүхдийн 62.6 хувийг нийслэлд гарсан осол эзэлж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 4 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 7 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 8 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 8 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 8 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 10 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 10 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02