АТГ-ЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА


Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга, Г.Баасангаас гаргасан хүсэлтийн дагуу Г.Баасан, нарийн бичгийн дарга Н.Тэнгис нарын 8 төлөөлөгчийг 05 дугаар сарын 01-ны өдрийн 16 цагт хүлээн авч уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль тогтоомж, Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, тус хэлтсээс болон цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлсэн хамгаалалтын арга хэмжээ, хамгаалалтад авсан гэрч, хохирогчийн тоон мэдээллийг танилцууллаа.

Тус зөвлөлөөс гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа тус хэлтсийн талаарх мэдээллийг өөрсдийн зохион байгуулах хэвлэлийн хурал, бусад байдлаар олон нийтэд сурталчлахаа илэрхийлсэн.

Уулзалт ярилцлагын үеэр тус хэлтсээс "Азийн сан" олон улсын байгууллагын санхүүжилтээр тохижуулсан өрөөнүүдийг танилцуулж, сурталчилгааны зурагт хуудас, гарын авлага, кино шторк агуулсан DVD зэргийг хүлээлгэн өгч гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29