ЗУГААЛААД БУЦАЖ ЯВСАН СУРАГЧИДТАЙ АВТОБУС “НОРД БЕНЗ”-ТЭЙ МӨРГӨЛДЖЭЭ


Орон нутагт хүний амь нас эрсдэж, олон хүн эрүүл мэндээрээ хохирсон зам тээврийн ослууд гарсаар байна. Ослын гол шалтгаан нь жолооч хурд хэтрүүлэх, эсвэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй гэх мэт олон олон шалтгаантай гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээлдэг.

Өнгөрсөн ням гаригт л гэхэд техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй жолоочийн буруугаас болж олон хүүхэд зорчиж явсан автобус осолдох шахсан ноцтой хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан суманд байх "Гэгээ" гэх хүнсний дэлгүүрийн уулзварт эл осол гарсан бөгөөд БЮ улсын дугаартай "Дэгү" маркийн автобус "Норд бенз" маркийн ачааны том машинтай мөргөлджээ. Ослын улмаас автобусны жолооч гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Дээрх автобусанд 32 хүүхэд, 12 том хүн зорчиж явжээ. Тэдний бие зүгээр, бүгд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзлэгт хамрагдсан байна.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар ангийн 32 сурагч эцэг эхийн төлөөллийн хамт зугаалаад буцаж явсан нь энэ аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар автобусны тормоз гэнэт ажиллахаа больсон учраас урдаас ирж буй том машины хажуугаас очиж мөргөн зогссон байна.

Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн албанаас ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж буй бөгөөд жолооч нарыг хурдаа тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулав

Эх сурвалж: medee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29