​ӨНӨӨДӨР БОЛОХ ЗАРИМ ҮЙЛ ЯВДЛУУД


08.30: 'Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц-2018' чуулган ШУТИС-ийн төв байрны 3 давхарт болно. Чуулганаар төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшлийн оролцоотой хөгжүүлэх боломжуудын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргана. Холбоо барих утас: 88013503

09.00: Төрийн ордонд 'Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ' сэдэвт хэлэлцүүлэг болно.

Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Улаанбаатар хотын МСҮТ, Политехник коллежийн багш, бүсийн арга зүйч нарт зориулсан "Хувь хүний санхүүгийн мэдлэг олгох сургагч багш"-ийн сургалт СЗХ-ны байранд болно

Боловсролын салбарын төсвийн өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд сэдэвт хэлэлцүүлэг МҮЭСТО-ны бага танхимд эхэлнэ. Холбоо барих утас:99027019, 95022859

09.30: Автотээврийн Үндэсний төвийн хурлын зааланд Нийгэм, эдийн засгийн хөгжил дэх Логистикийн үүрэг уулзалт, хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 99019141, 95341188, 99091025

10.00: Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа болно.Холбоо барих утас: 99736124 88013454

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн" Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Холбоо барих утас 98980404 99122141 90100290

11.00:Оюу толгой ХХК төв оффисийн гадаа Моннис цамхгийн үүдэнд Монголын баялаг болох Оюу толгойн 51 хувийг эзэмших эрхээ эдлэх шаардлага бичгийг өгөх үйл ажиллагаа болно. Холбоо барих утас 881171757, 99191388

Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд ОХУ-ын ЭСЯ, Беларусь улсын ЭСЯ, Казакстан улсын ЭСЯ , МАХН хамтран цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах Граунд Гольфийн тэмцээний нээлтийн ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд болно. Холбоо барих утас:99130719

11.30: Хүүхдийн байгууллагын түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн Монголын хүүхдийн ордонгын үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.Холбоо барих утас: 99736124 88013454

12.00: Монголын улаан загалмай нийгэмлэг дээр дэлхийн хүмүүнлэгийн өдрийн үйл ажиллагаа, хэвлэлийн бага хурал, хүлээн авалт МУЗН-ийн төв байранд болно. Холбоо барих утас: 99022376, 99006602

Монголын Урлагийн Зөвлөл нь "Моушин Монголиа" олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг 2018 оны 5 дугаар сарын 07-14-ны хооронд анх удаа зохион байгуулж байна.Уг наадмыг зохион байгуулагчид болон уран бүтээлчдийн хэвлэлийн бага хурал 2018.05.08-ны 12:00 цагаас Анкор төв /Мобикомын Теди төвийн урд/ болно. Холбоо барих утас 319015, 319017, 88006971

Сувилагч нар жагсана


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29