НӨАТ-ЫН СУГАЛААГААР ИРГЭД 4 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГ ХОЖЖЭЭ


Монгол Улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг зохион байгуулж, татвар төлөгчиддөө талархал илэрхийлдэг. Энэ жил "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг "Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр /2018.05.07/ Татварын Ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал, Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Баясгалан, Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын Татварын улсын ахлах байцаагч Б.Галбадрах, Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төвийн захирал С.Орхонтамир нар Татварын албаны үйл ажиллагаа болон энэ сарын 07-11-ний өдрүүдэд тэмдэглэх "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн хүрээнд зохион байгуулах ерөнхий үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

"Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг гурван үндсэн чиглэлээр явуулахаар төлөвлөөд байна. Үүнд,

Цахим талархал

Татварын ерөнхий газар энэ жил анх удаа Монгол Улсын төсвийг бүрдүүлж буй нийт татвар төлөгчиддөө талархал илэрхийлж, хүн бүрт цахим хэлбэрээр талархал илгээж байна. Цахим талархлыг татвараа төлсөн иргэн, ААН, байгууллагууд www.etax.mn, www.ebarimt.mnцахим хуудсуудаар шалгах бөгөөд өөрсдийн төлсөн татвараа олон нийтэд түгээх боломжтой юм.

Сургалт

-Татвар төлөх сэтгэлгээг төлөвшүүлэх үүднээс төрөл бүрийн сургалтуудыг явуулахаар бэлтгээд байна. Тухайлбал, орон даяар ерөнхий боловсролын сургуулиуд болон их, дээд сургуулиуд дээр Татварын улсын ахлах байцаагч нар очиж, "Би-Ирээдүйн татвар төлөгч" сэдэвт нээлттэй хичээлийг заана. Энэхүү хичээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран нийслэлийн хэмжээнд 38 их, дээд сургууль, 100 гаруй ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад заахаар төлөвлөөд байна. Мөн ирээдүйн татвар төлөгчдийг идэвхтэй оролцуулах үүднээс "Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ" сэдэвт гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоом бүтээх уралдааныг их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнууд, ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж байна.

Зөвлөгөө, үйлчилгээ

"Татварын тайлангаа хэрхэн илгээх вэ?", "Татвар төлөгч танд асуулт байна уу?", "Татварын үйлчилгээний талаархи шинэчилсэн мэдээлэл" зэрэг сэдвээр татвар төлөгч иргэн, ААН, байгууллагууд дээр нь очиж сургалт явуулна. Түүнчлэн Татварын албаны ахмадууд "Ebarimt-аа хэрхэн бүртгүүлэх вэ?" сэдэвт сургалтыг сум, дүүргийн Хорооны байранд зохион байгуулж, тухайн орон нутгийнхаа ахмадуудыг сургалтад хамруулна. Үүнээс гадна, Татварын алба, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоотой хамтран зах, худалдааны төвүүдээр "Татвар төлөгч танд зөвлөе" уриан дор бизнес эрхлэгчдэд ажлын байран дахь зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, цахим төлбөрийн баримтын системд холбох ажлыг зохион байгуулж, татвар төлөгчиддөө хүрч үйлчлэхийн зэрэгцээ НӨАТ-ын и-баримт олгож байгаа ААН, байгууллагуудыг сурталчлах зорилгоор стикер нааж байна.

Энэ дашрамд, НӨАТ-ын баримтын талаар мэдээлэл өгөхөд он гарсаар нийт 108,483,246 баримт хэвлэгдэж, үүнээс 71,965,001 нь баталгаажжээ. Дөрөвдүгээр сарын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн азтанаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Г.Чинзориг тодорсон юм. Харин супер шагнал буюу 100 сая төгрөгийн азтанаар хоёр сугалаа тодорсон бөгөөд журмаараа дээрх шагналыг хоёр азтан тэнцүү хувааж авах учиртай. Энэхүү супер шагналын эзнээр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн С.Энхжаргал, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн Э.Туул нар тодроод байгаа юм. /Азтануудаас ярилцлага авах боломжтой/

И-БАРИМТЫН СУГАЛААНЫ ТОХИРЛЫН ДҮН

Д/д

Сугалааны

азтаны төрөл

Нийтазтан

1/21/2018

2/18/2018

3/25/2018

4/15/2018

1

6-р зэргийн

урамшуулал

14,909

13,386

14,394

16,920

59,609

2

5-р зэргийн

урамшуулал

1,510

1,281

1,510

1,663

5,964

3

4-р зэргийн

урамшуулал

131

133

144

170

578

4

3-р зэргийн

урамшуулал

21

9

14

15

59

5

2-р зэргийн

урамшуулал

1

1

1

3

6

1-р зэргийн

урамшуулал

1

1

7

Супер

сугалааны

урамшуулал

2

2

НИЙТ

16,573

14,809

16,063

18,771

66,216

НИЙТ ДҮН

718,680,000₮

1,103,500,000₮

1,245,700,000₮

1,533,600,000₮

4,601,480,000


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29