ТРАМП ХОЙД СОЛОНГОСЫН УДИРДАГЧТАЙ УУЛЗАХ ТАЛААРАА ХЭЛЭЛЦЭНЭ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Мүн Жэ Ин нар тавдугаар сарын 22-нд Цагаан ордонд уулзаж, Америк, Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэх аж.

"Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 22-нд Өмнөд Солонгосын тэргүүн Мүн Жэ Ин-тэй Цагаан ордонд уулзана. Энэ нь хоёр орны удирдагчдын дээд хэмжээний гурав дахь уулзалт бөгөөд АНУ болон Өмнөд Солонгосын хоорондын бат бөх холбоо болон гүн гүнзгий найрамдал нөхөрлөлийг улам баталгаажуулах болно" хэмээн Цагаан ордны мэдээлэлд дурджээ.

Хоёр орны удирдагчид Трамп, Ким Жон Ун нарын уулзалтын талаар хэлэлцэнэ хэмээн тэнд мөн онцлон тэмдэглэсэн байна.

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт болох цаг хугацаа болон газар орныг товлосон тухай Bloomberg агентлаг өнгөрөгч баасан гаригт мэдээлсэн билээ.

"Бидний уулзалтын хугацаа, газар нутаг тодорхой болсон" гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн хэдий ч чухам хэзээ, хаана болох тухай тодорхой дурдаагүй аж.

АНУ, Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт тавдугаар сарын сүүлч болон зургадугаар сарын эхээр төлөвлөгдөөд байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэдний уулзах боломжит газруудаар Монгол, Сингапур, мөн Оросын Хабаровск, Владивосток хотууд нэрлэгдээд байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 11 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29