ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛОХООР СУДАЛЖ БАЙНА


Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан "Хамтарсан ажлын хэсэг"-ийн хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү ажлын хэсэг нь "Монгол Улсын иргэн, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр" болон "Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт эх оронч хүмүүжил, аюулгүй амьдрах арга ухаан олгох хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө"-г боловсруулах, төрийн өмчийн их, дээд сургуулиудад энэ чиглэлийн үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар судлан санал, дүгнэлт гаргах зорилготой байгуулагдсан байна.

Судалгааны үр дүнд үндэслэн бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, аюулгүй амьдрах арга ухааны агуулгыг нэмж оруулах юм. Жишээлбэл, Монгол угийн бичгээ хөтөлж сурах, эх орныхоо түүх, соёл, өв уламжлал, бахархах зүйлсийг танин мэдэх, монгол ёс заншил, зан үйлд суралцах, аж амьдралдаа хэвшүүлэх хандлага, төлөвшлийг хүүхэд залуучуудад суулгахад чиглэж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 11 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29