Х.ӨЛЗИЙ-ОРШИХ: АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН ЦАЛИН ХӨЛСНИЙ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛНЭ


Ажлын байранд суурилсан цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн судалгааны талаар Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Х.Өлзий-оршихтой ярилцлаа

-Ямар үндэслэл, шаардлагаар дээрх судалгааг явуулсан юм бэ?

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох" зорилтыг тусгасан. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн яам хамтран эрүүл мэндийн ажилтны ажлын байрны үнэлгээг хийж, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний ангилал, зэрэглэлийг шинэчлэх ажлыг зохион байгууллаа.

-Судалгаа явуулсны үр дүн юу байв?

-Судалгааны үр дүнд үндэслэн эрүүл мэн­дийн салбарын төрийн үйлчил­гээний албан тушаалын ангилал, зэрэглэлийн шинэч­лэхээр төсөл боловсруулж, шат шатанд хэлэлцэж байна.

-Тэгэхээр эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын цалинг ангилал, зэрэглэлээр нь харилцан адилгүй нэмэгдүүлнэ гэсэн үг үү?

-Тийм. Төрийн албан хаагчийн ангилал, зэрэг­лэлийн дагуу цалин хөлсийг тогтоодог. Тухайлбал, Зас­гийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор баталсан өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа ангилал, зэрэглэлээр бүх сувилагч ТҮЭМ2-оор цалинжиж байна. Харин ажлын байранд хийсэн үнэлгээний үр дүнд үндэслэн шинэчилж буй цалин хөлсний сүлжээгээр сувилагч нар зэрэглэл ахих юм. Тодруулбал, дээд тал нь таван зэрэглэл ахиж ТҮЭМ7 болно. Судалгаанд үндэслэн боловсруулсан төсөлд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалин 7-49 хувиар нэмэгдэхээр тооцож тусгасан.

-Жишээлбэл, нэг эмчийн цалин одоогийнхоос хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?

-Одоо мөрдөж буй ангиллаар мэс заслын эмч ТҮЭМ5.1-ээр цалинжиж сард 608874 төгрөг авч байна. Харин үүнийг шинэчилснээр үндсэн цалин нь 216 мянган төгрөгөөр нэмэгдэж сард 824886 төгрөг авна гэсэн үг. Үндсэн цалинг дагаад ур чадвар, илүү цаг, урамшуулал зэргийг нь нэмэх тооцоо гаргасан.

-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг ангилал, зэрэглэлээс нь хамаарч нэмэгдүүлэхэд хэчнээн төгрөг төсөвлөх шаардлагатай вэ?

-62.1 тэрбум төгрөг шаардлагатай. Бид эхний ээлжид үнэлгээ хийж, түүндээ үндэслэн төсөл боловсруулж хэлэлцэн эцсийн хувилбарыг Засгийн газарт өргөн барина. Ингэснээр Засгийн газар шийдвэр гаргах юм. Одоогоор ажлын хэсэг төслийг боловсруулж, тооцоо хийж байна.

-Хэрэв Засгийн газраас эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргавал хэзээнээс бодит ажил болгож хэрэгжүүлэх вэ?

-Энэ сард багтаан төслийг Засгийн газарт өргөн барихаар төлөвлөж байна. Хэрэв шийдвэр гарвал ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Ажлын байрны үнэлгээг ямар аргачлалаар, хэдий хугацаанд, хэрхэн зохион байгуулсан юм бол?

-Дэлхий нийтэд, тэр дундаа өндөр хөгжилтэй улс орны ашигладаг аргыг хэрэглэсэн. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөхүүдийн зөвлөгөөний дагуу ХНХЯ ахалж явуулсан. Үндсэн дөрвөн хүчин зүйлд үнэлгээ хийсэн. Тодруулбал, ур чадвар, хариуцлага, ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхцөл гэсэн хүчин зүйл цаашаа дэд 11 зүйлд хуваагддаг. Арьсны мэргэшсэн нэг эмч зөвхөн өөрийн ажлын байраа үнэлэхээс гадна халдвар, дотор, гэмтэл, мэс засал зэрэг 21 эмчийн ажлын байрыг давхар үнэлсэн. Харин сувилагч нар өөрийнхтэйгөө хамт 26 ажлын байрыг үнэллээ. Эрүүл мэнд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар баталсан Үнэлгээний хороог байгуулж, үүнд талуудын төлөөллийг багтаасан. Цаг хугацаа, хүн хүч, зардал мөнгө нэлээд шаардсан томоохон ажлыг өнгөрсөн оны турш хийж хэрэгжүүллээ. Үнэлгээ хийхдээ төв, орон нутгийн 31 байгууллагын 2600 эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг хамруулж, 50000 орчим өгөгдөлд статистик дүн шинжилгээ хийж, үр дүнг боловсруулсан. Ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоог бүрдүүлэх зорилгоор энэхүү судалгааг Монгол Улсын Засгийн газраас анх удаа эрүүл мэндийн салбарт зохион байгуулснаараа онцлог ажил болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 6 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 6 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 6 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 6 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 8 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 9 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02