ХОЙД СОЛОНГОС: БИДНИЙ САЙХАН ЗАНГ БИТГИЙ БУРУУГААР ОЙЛГО


Солонгосын хойгт энх тайван тогтоох санаачлагыг нь айснаасаа болж гаргасан гэж ойлгохгүй байхыг Хойд Солонгосын тал өчигдөр буюу Ням гарагт АНУ-д анхаарууллаа. "БНАСАУ-ын энх тайванч санал санаачлагыг "сул тал" гэж буруу ойлгон дарамт шахалт, зэр зэвсгийн заналхийлэлээ нэмэгдүүлэх нь АНУ-ын хувьд зохимжгүй хэрэг юм" гэж тус улсын гадаад хэргийн яам мэдэгдсэнийг төв мэдээллийн агентлаг нь дамжуулжээ. Хойд Солонгосын энэхүү мэдэгдэл Дональд Трамп, Ким Жон Ун нарын түүхэн уулзалтын өмнө гарч байгаагаараа онцлог юм. Мөн хэдхэн хоногийн өмнө хоёр Солонгосын гурав дахь дээд хэмжээний уулзалт болж, олон нааштай үр дүнд хүрээд байгаа. Өнгөрсөн Бямба гарагт Хойд Солонгос цагийн бүсээ Өмнөд Солонгосынхтой ижил болгож өөрчилсөн нь хоёр Солонгосын ирээдүйн нэгдлийг зөгнөсөн алхам байв.

Гэвч сүүлийн өдрүүдэд АНУ Солонгосын хойг дахь зэр зэвсгээ нэмэгдүүлж, Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг эрчимтэй шүүмжлэх болсон юм. Саяхан Вашингтон 22 ширхэг F-22 байлдааны нисэх онгоцыг Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан сургуулилтад зориулж илгээсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Хойд Солонгосын мэдэгдэлд энэ явдлыг "Уг үйлдэл нь их зүтгэлийн хүчээр бий болсон яриа хэлэлцээрийн уур амьсгалыг мөхөөж, нөхцөл байдлыг анхны байранд буцаах аюултай" гэж сануулжээ. Хэдийгээр Солонгосын хойгийн нөхцөл байдалд олон эерэг үзэгдэл ажиглагдаж байгаа ч бодитой дипломат харицлаа тогтох хүртэл хийх ажил их байгааг дээрх явдал харуулж байна. Пёньяны мэдэгдэлд "Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах БНАСАУ-ын санал санаачлагыг АНУ өөрийнх нь хориг, дарамт шахалтын үр дүн гэж буруугаар ойлгуулах ажлыг олон нийтийн дунд хийж байна" хэмээн буруутгажээ. Эх сурвалж: Associated Press

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 11 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29