Онгоц тээгч "Гарри Трумэн" хөлгөөр толгойлуулсан АНУ-ын бүлэглэл Сири дэх "Исламын улс" бүлгийн байрлалыг бөмбөгдөж эхлэв. Газар дундын тэнгис дэх усан цэргийн бүлэглэлийн байлдааны ажиллагааг тавдугаар сарын 3-нд эхлүүлсэн ба цохилтын бүлэгт 90 онгоцтой "Гарри Трумэн" хөлгөөс гадна крейсер "Нормандия" удирдлагат пуужингийн зэвсэгтэй эсминцүүд ба дагалдах зориулалтын хөлөг онгоцнууд орж байгаа юм. Үүнээс өмнө АНУ-ын эрх баригчид "Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн сүүлчийн түшиц газруудад эцсийн цохилт өгнө" хэмээн зарлаад байлаа
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна