ЛАГИЙН ҮНЭР 50-60 ХУВИАР БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх хэт авайн төхөөрөмж, цэвэрлэгээний түвшин, лаг боловсруулалтыг сайжруулах зорилгоор суурилуулсан төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны захирамжаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл, арга хэмжээ авах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд лагийн 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах арга хэмжээ авахыг тусгажээ. Мөн төв цэвэрлэх байгууламжийн урд 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, технологийн үйл ажиллагааг дэмжиж, засвар хийж, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг 25 ажил тусгагджээ. Өнгөрсөн жилийн хугацаанд 23 ажил 100 хувь гүйцэтгэлтэй, 2 ажил он дамжин хэрэгжиж дуусжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "2016-2017 оны нийслэлийн төсөвт Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх, цэвэрлэгээний түвшинг сайжруулах чиглэлээр нийслэлээс хөрөнгө гаргаж хийсэн ажлаа өнөөдөр хүлээн авч байна. Хэт авиан төхөөрөмжөөр бохирдлыг боловсруулан гаргахад лагийн үнэр 50-60 хувь хүртэл буурах боломжтой төхөөрөмж суурилуулсан. Энэ ажилд "Шимт газар" ХХК шалгарсан. Нийслэлийн төсвөөс 2.1 тэрбум төгрөгийг шийдсэн.

Цэвэрлэгээний түвшин, лагийн боловсруулалтыг сайжруулах, тоног төхөөрөмж нийлүүлэн суурилуулах ажилд мөн 1.7 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Энэ нь бохирдсон усыг боловсруулаад лаг, ус хоёрыг салгах боломжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр лагийн талбайн дүүргэлт багасна. Олон жил аргацаасан байдалтай ажиллаж байсан бол энэ технологиуд үнэр багасгах, бохирдол цэвэрлэх нэг том шийдэл юм. Хуучин франц улсын боловсруулсан ТЭЗҮ дээр дахин ажиллаад 250 мянган м.куб ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтай болвол ойрын 15 жилийн ачаалал даах боломжтой. Цэвэрлэх байгууламжид ахуйн уснаас гадна үйлдвэрийн ус, химийн хэт бохирдолтой ус ирж байгаагаас ашигтай бактериудыг устган бактериуд үнэр дарах чадваргүй болж байна. Улаанбаатар хотоос арьс ширний үйлдвэрүүдийг ялангуяа өлөн боловсруулах үйлдвэрийг гаргах хэрэгтэй юм" гэлээ.

Лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх зорилгоор биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зорилгоор хоногт 1200-1500 м.куб лаг халдваргүйжүүлэх хүчин чадалтай Герман улсын "Тюбэреактор" хэт авиан төхөөрөмжийг суурилуулсан. Энэ төхөөрөмж нь биомасс задралыг нэмэгдүүлэн өвчин үүсгэгч нянг устган, халдваргүйжүүлэх, үнэр бууруулах, лагийн талбайд шахагдсан лагийн ус хурдан ялгарч, хурдан хатаах боломжтой юм. Төхөөрөмжөөр дамжсан лагийн үнэр 50-60 хувь хүртэл буурна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 11 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29