ОРОН НУТАГТ СҮҮ БОЛОВСРУУЛАХ ЖИЖИГ ЦЕХҮҮД БАЙГУУЛЖ БАЙНА


"Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх" төслийн орон нутагт байгуулах сүү боловсруулах жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Уг төслийн дэд төсөл болох "Эмэгтэйчүүдийг дэмжих замаар орон нутгийн сүүний үйлдвэрлэлийг сайжруулах нь" (TCP/MON/3606) техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дөрвөн аймгийн зургаан суманд "Гэр гал тогоо" нэртэй сүү боловсруулах жижиг цех байгуулж өгөхөөр төлөвлөжээ. Үүнээс өнөөдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын "Сүүн цацал" бүлэг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Баяжих" холбоо гэсэн сүү үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн бүлэгт цехийн тоног төхөөрөмжийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мустафа Синасеир гардуулж, үг хэллээ.

Энэхүү сүү боловсруулах жижиг цех нь өдөрт 500 хүртэлх литр сүү боловсруулах хүчин чадалтай, 5-6 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор үйлдвэрлэнэ. 10 орчим хүнийг ажлын байраар хангаж, жилд 127,9 сая төгрөгийн борлуулалт хийн 7,1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжтой гэдгээрээ орон нутгийн эмэгтэйчүүдийн бүлэг, хоршоодын үйл ажиллагааг дэмжсэн, тогтмол орлоготой болгох нөхцөл бүрдүүлж байна.

Тоног төхөөрөмжийн хувьд, цөцгий ялгагч сеператор, полиэтилен уут наагч машин, аяганы ам наагч машин, он.сар хэвлэгч машин, сүүний бидон, зэвэрдэггүй ган ажлын ширээ, цөцгийн тос цохигч, халаах тогоо, зэвэрдэггүй ган ааруул хатаагч гэсэн есөн иж бүрдэлтэй. Мөн төслөөс 12 хүнийг сургагч багш бэлтгэх сургалтад хамруулж, туршлага судлуулан, "Гэр гал тогоо" тоног төхөөрөмжийг ашиглан, уламжлалт цагаан идээг хүнсний стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн боловсруулах арга, туршлагыг орон нутгийн сүү үйлдвэрлэгч 6 бүлгийн 120 гаруй эмэгтэйчүүдэд зааж сургав. Түүнчлэн хөдөө орон нутагт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулахад дэмжлэг үзүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 12 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29