Пүрэв гаригт Твиттер компаний зүгээс хэрэглэгчдийн нууц үгийг хадгалж үлддэг байж болзошгүй нэгэн төрлийн вирус илрүүлсэн талаараа мэдээлсэн юм. Хэдийгээр хэрэглэгчдийн нууц үг нь алдагдсан гэх ямар нэгэн нотолгоо одоогоор байхгүй боловч, аюулгүй байдлыг хангах үүднээс бүх хэрэглэгчдийг нэвтрэх нууц үгээ солихыг компанийн зүгээс санал болгожээ. Твиттер компаний гүйцэтгэх захирал Жак Дорсейгийн үзсэнээр энэ талаархи мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлах нь юу юунаас илүү чухал гэж үзжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна