ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯРЫН ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААС ТАТГАЛЗЛАА


Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан тавдугаар сарын 4-ний өдөр болов.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Шүүхийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэх тухай" албан бичиг ирүүлжээ. Уг албан бичигт "...Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрлэж байгаа буруу практикийг залруулж, хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах буюу холбогдох шийдвэрүүдийг хянан үзэх зэргээр шаардлагатай арга хэмжээ авч, хариу ирүүлэхийг мэдэгдэж байна" гэжээ.

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн даргаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа.

Мөн нэр бүхий гурван иргэнээс энэ асуудалтай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл, мэдээллийг Үндсэн хуулийн цэцийн дарга Улсын Дээд шүүхэд шилжүүлсэн аж.

Нийт шүүгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд эдгээр иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэх нь Улсын Дээд шүүхийн хуулиар тогтоосон бүрэн эрх, эрхлэн шийдвэрлэх асуудалд харъяалагдахгүй байна гэж үзэж, өргөдлийг буцаахаар шийдвэрлэсэн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 12 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29