ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ 1.0 ХУВЬ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан "Жижиг, дунд үйлдвэрийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Татварын ерөнхий газрын статистик мэдээгээр Монгол Улсад 2017 оны байдлаар бүртгэлтэй 155.065 аж ахуйн нэгжээс 78.585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 86 хувь буюу 67.612 нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч, 800 гаруй мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 57 хувийг эзэлж байна. Борлуулалтын орлогын ангиллаар авч үзвэл 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс 50 хүртэл сая төгрөгийн борлуулалттай нь 59 хувийг эзэлж байгаа нь жижиг, дунд үйлдвэрийн талаас илүү хувь нь бичил үйлдвэрлэл эрхлэгч нар байна гэсэн үг.

Улсын хэмжээнд 2009-2017 оны хооронд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд 3 их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 26.454 төсөл ирүүлсний 18 хувьд буюу 7536 төсөлд 835.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор 40.628 ажлын байр шинээр бий болж, 25.417 ажлын байр хадгалагдсан бол Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хүрээнд барьцаа баталгаа шаардлагатай 463 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн 102.2 тэрбум төгрөгийн зээлд 42.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж буй жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухайхуулиудыг 2009, 2014, 2017 онд баталж, хуулийн хүрээнд чөлөөлөгдөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг 2014, 2017 онд Засгийн газрын тогтоолоор баталсан. Дээрх тогтоолын хүрээнд 2009-2016 онд нийт 2899 иргэн, аж ахуйн нэгж 3201 төрлийн 7000 гаруй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортолсон бөгөөд 37.5 тэрбум төгрөгийн гаалийн, 78.8 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн татварын чөлөөлөлтөд хамрагдсан байна.

Улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж, зах зээлийн харилцаа гүнзгийрэх тусам Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага урган гарсаар байна. Иймд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж буй олон улсын туршлага, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зөвлөмж, жижиг, дунд үйлдвэрийн салбарт хийсэн ажиглалт судалгааны дүгнэлт, өөрийн орны онцлог, давуу, сул тал, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, түүхий эд, хүний нөөцийн боломж зэргийг харгалзан боловсруулжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 12 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29