​ТОРГУУЛЬ, ТАТВАРАА ЦАХИМ МАШИНААР ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ


Улаанбаатар Хотын Банк, Метатек компани хамтран "ГЭРЭГЭ" цахим төлбөрийн машиныг анх удаа хэрэглээнд нэвтрүүлж, өнөөдөр НҮНТ-ийн Дүнжингарав салбарт нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал зэрэг албаны төлөөллүүд оролцлоо.

Эхний ээлжинд Тээврийн Хэрэгслийн татвар болон Торгуулийг төлөх боломжтой болж байгаа юм. Цаашдаа 30 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа юм байна.Та тээврийн хэрэгслийн татвар, торгуулиа төлсөн бол баримтаа уг төлбөрийн машинаас аваад ашиглах бүрэн боломжтой. Энэхүү баримт нь QR кодтой тул банкны баримттай адил хүчин төгөлдөр. Түүнчлэн татварын байцаагч дээр олон дахин очих шаардлагагүй болж байгаа юм.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг "Өнөөдөр төрийн цахим үйлчилгээнд нэг суваг нэмэгдэж байна. Гэрэгэ киоскоор иргэд төрийн зарим үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжтой болж байна гэсэн үг. Эхний ээлжинд авто тээврийн татвар, хураамж, торгууль төлж байна. Удахгүй үзвэр үйлчилгээ болон хот хоорондын тээврийн зорчих тасалбар зэргийг авах боломжтой болно. Цаашдаа бид бүх хороодод энэхүү киоскийг байршуулна. Эхний ээлжинд 2019 он гэхэд 20 хороонд байршуулахаар зорин ажиллаж байна" хэмээн ярилаа.Улаанбаатар Хотын банк, Метатек компанийн хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлж буй энэхүү төлбөрийн машины талаар иргэд ам сайтай байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар, Авто тээврийн үндэсний төвийн салбарууд, Дүүргийн татварын хэлтэс, дүүргийн нэг цонхны үйлчилгээний байруудад байршуулсан байна.Удахгүй уг төлбөрийн машинаар дамжуулан орон нутгийн автобус болон галт тэрэгний тасалбар болон үзвэр үйлчилгээний тасалбар худалдан авах гэх мэтээр олон төрлийн үйлчилгээнүүдийг нэмэх юм.Төлбөрийн машинд аль ч банкны картаа уншуулж, тээврийн хэрэгслийн татвар, торгуулиа төлөх боломжтой юм. Ингэхдээ тээврийн хэрэгслийн улсын дугаар, эсвэл өөрийн регистрийн дугаараа оруулаад л төлбөрөө сонгон хоромхон хугацаанд төлөх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 12 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29