Б.ЦЭРЭНПИЛ: ШҮҮХИЙНХНИЙ ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ, АЛДСАН ХУГАЦААГАА НӨХӨЖ АМЬДАРНА

Admin
Өчигдөр

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар шийдвэрлэгдсэн гэмт хэргээс зам тээврийн ослын 14 гэмт хэрэг буюу нийт хэргийн 12.4 хувийг эзэлжээ. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 45 буюу нийт зөрчлийн 69.2 хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарчээ.

Иймээс "Сархад хэмээх савнаасаа бусдыг дийлдэг энэ ундааг эрхэм жолооч нар минь жолооны ард сууж байхдаа битгий хэрэглэж байгаарай гэж хэлж уриалмаар байна" гэх Б.Цэрэнпилийн ярилцлагыг хүргэж байна.

Тэрбээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг /Зам тээврийн осол/ үйлдсэний улмаас хорих ял эдэлж байгаад хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан юм.

-Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач?

-Суллагдсан гэдэгтээ итгэхгүй байна. Магадлангийн хурлаар орно гэдгээ мэдэж байсан. Тэгээд яг суллагдсан чинь хэлэх ч үг олдохгүй байна. Маш их баяртай байна. Хамгийн түрүүнд гэр бүл минь бодогдож байна. Тэдэндээ очих гэж маш их яарч, догдолж байна. Хурдхан гэртээ очмоор байна.

-Та ямар гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдлэх болсон бэ?

-Би архи уусан үедээ 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө үүрээр машин барьж яваад онхолдоод сайн найзыгаа алдсан. Энэ асуудалд одоог хүртэл гутарч явдаг. Би өөрөөсөө болж хамгийн сайн найзыгаа алдсан. Найзууд минь шөнө ирэхээр нь доргиод хамт архи ууж хоноод өглөө нь үүрээр машин барьж яваад хэсэг нойрмоглоод замын хажуу руу унасан. Би 100км/ц орчим хурдтай явж байсан. Тухайн үед би өөрөө ч амиа алдаж магадгүй байсан. Осол аваар гэдэг чинь нүд ирмэхийн зуур л болоод өнгөрдөг, эрдэнэт хүний амийг аваад оддог маш харамсалтай зүйл гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Энэ асуудалд одоо хүртэл маш их харамсаж, өөрийгөө буруутгадаг. Архийг би өөрөө хүсэж ууснаас биш миний ам руу цутгасан хүн байхгүй. Анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял сонсоод надад маш хэцүү байсан. Яаж энэ их хугацааг барна даа гэж бодож байсан. Өдгөө 1 жил 5 сарын хорих ял эдлээд хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдаж байна.

Иймээс хорих ангийн хамт олон, прокурор, шүүхийн байгууллагынханд маш их баярлаж, талархсанаа хэлмээр байна. Хүнд цаг хугацаа дахин олдохгүй. Шоронд өнгөрөөж амьдралаасаа алдсан 1 жил 5 сарыг нөхөж, хичээж амьдарна, шүүхийнхний хүлээлгэсэн итгэлийг алдахгүй. Миний гаргасан алдааг олон бүү давтаасай гэж жолооч нарт хандаж үг хэлж болох уу.

-Бололгүй яах вэ?

-Нийт жолооч нартаа хандаж "Сархад хэмээх савнаасаа бусдыг дийлдэг энэ ундааг эрхэм жолооч нар минь жолооны ард сууж байхдаа битгий хэрэглэж байгаарай" хэлж уриалмаар байна. Осол аваар гэдэг чинь нүд ирмэхийн зуур болоод өнгөрдөг, дээрээс нь эрдэнэт хүний амийг аваад оддог, дараа нь харамсаад ч барахгүй зүйл гэдгийг дахин дахин хэлье.

Эх сурвалж: ШЕЗ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 12 минутын өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 3 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 4 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 4 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 4 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 6 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 6 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02